Дуудаж байна...

Эрх зүй

Эрх зүй

Түвшин: Бакалавр

Хэлбэр: Үндсэн

Хөтөлбөрийн индекс

042101

 

“Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн зорилго, зорилт

PEO-1

Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох.

Program Educational Objective – 1: Graduates demonstrate strong legal knowledge and analytical skills, capable of interpreting laws and applying legal principles effectively.

PEO-2

Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн хамгийн үнэн зөв дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох.

Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

PEO-3

Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх.

Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

“Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

PLO 1 — Legal Analysis & Research

Тодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг ашиглаж задлан шинжлэх, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх;

Focus: Мэдлэг / Ур чадвар

Харгалзах: PEO-1

PLO 2 — Professional Application

Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар шаардлагатай этгээдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх;

Focus: Мэдлэг / Ур чадвар

Харгалзах: PEO-1

PLO 3 — Legal Research & Innovation

Эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглах;

Focus: Мэдлэг / Ур чадвар

Харгалзах: PEO-1 / PEO-2

PLO 4 — Legal Writing & Documentation

Эрх зүйн баримт бичгүүдийг шаардлага ханган боловсруулах; боловсруулсан баримт бичгийг үнэлж дүгнэх; боловсронгуй болгох;

Focus: Мэдлэг / Ур чадвар

Харгалзах: PEO-1

PLO 5 — Technology Integration

Техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих, үр дүнг мэргэжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр нэвтрүүлэх;

Focus: Мэдлэг / Ур чадвар/ Хандлага төлөвшил

Харгалзах: PEO-2

PLO 6 — Lifelong Learning

Мэргэжлээрээ тасралтгүй суралцан, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа цаг үед нийцүүлэн шинэчилдэг байх;

Focus: Мэдлэг / Ур чадвар / Хандлага төлөвшил

Харгалзах: PEO-2

PLO 7 — Social & Ethical Awareness

Нийгэм, хэл, соёлын өөр өөр орчин нөхцөлд байгаль орчин, хүний эрхэм чанар, улс үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэх эрмэлзэл, ухамсартай байх;

Focus: Хандлага төлөвшил

Харгалзах: PEO-2

PLO 8 — Collaboration & Leadership

Мэргэжлийн агуулга бүхий үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах; аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх;

Focus: Ур чадвар / Хандлага төлөвшил

Харгалзах: PEO-3

PLO 9 — Responsibility & Ethics

Хүн, нийгмийн аливаа орчинд мэргэжлийн болон ёс зүйн үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах, үлгэрлэн биелүүлэх;

Focus: Хандлага төлөвшил

Харгалзах: PEO-3

PLO 10 — Communication & Adaptability

Мэргэжилтний болон бие хүний хувьд бусадтай харилцах харилцаа, хандлагын хувилбаруудыг оновчтой сонгон хэрэглэх мэдрэмжтэй байх;

Focus: Ур чадвар / Хандлага төлөвшил

Харгалзах: PEO-3

Ажлын байр

Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:

  • Шүүгч
  • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
  • Прокурор
  • Прокурорын байгууллагын ажилтан
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
  • Цагдаагийн байгууллагын ажилтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Улсын бүртгэгч
  • Гаалийн улсын байцаагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч зэрэг

 

“Эрх зүй” магистрын хөтөлбөрийн зорилго, зорилт

PEO-1

Эрх зүйн шинжлэх ухааны салбарт анхдагч санаа бүтээхүйц шүүмжлэлт сэтгэлгээ, дэвшилтэт мэдлэг, арга зүйг эзэмшсэн байх.

Program Educational Objective – 1: Graduates demonstrate strong legal knowledge and analytical skills, capable of interpreting laws and applying legal principles effectively.

PEO-2

Эрх зүйн нарийн төвөгтэй нөхцөл байдлыг таамаглах, судалгаа шинжилгээ, технологи, инновацийн өөрчлөлт, хөгжилд нийцүүлэн судлах судалгааны арга барилд суралцаж дадлагажсан байх.

Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

PEO-3

Нийгмийн тодорхой бүлэг, хамт олны хүрээнд эрх зүйн шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний арга барилаар манлайлагч, удирдан зохион байгуулах чадвар, хандлага бүхий байх.

Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

PEO-4

Эрх зүйн шийдвэр гаргалт, судалгааны ажилд судлаач мэргэжилтний үнэт чанарыг эрхэмлэн, үр дагавар, нийгмийн хариуцлагыг бусдын өмнө хүлээх ёс зүй төлөвшсөн байх.

Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

“Эрх зүй” магистрын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

PLO 1 — Legal Analysis & Research

Эрх зүйн судалгаа шинжилгээ, мэргэжлийн түвшний гүнзгийрүүлсэн мэдлэгээр эрх зүйн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр анхдагч санаа бий болгохуйцаар чадваржсан

Focus: Мэдлэг

Харгалзах: PEO-1

PLO 2 — Professional Application

Эрх зүйн олон талт үзэгдэл, үйл явцыг таамаглан, судлан шинжилж, тухайн нөхцөлд мэдлэгийг хөгжүүлэх, эрх зүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр сэтгэн, шүүмжлэлтэйгээр үнэлж дүгнэх, эрх зүй, нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлөх үр дүнг тооцоолон судлахад дадлагажсан;

Focus: Мэдлэг / Ур чадвар

Харгалзах: PEO-1 / PEO-2

PLO 3 — Legal Research & Innovation

Хувь хүний болон мэргэжлийн, судлаачийн ур чадвараа ямагт хөгжүүлэн судалгаа шинжилгээний олон талт, нарийн төвөгтэй, дэвшилтэт арга зүй, дэвшилтэт технологийг ашиглах, судалгааны ажилд нэвтрүүлэх, үр дүнг бусдад илэрхийлэх арга барилд дадлагажсан

Focus: Ур чадвар

Харгалзах: PEO-2

PLO 4 — Legal Writing & Documentation

Тодорхой бүлгийн хүрээнд эрх зүйн шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний арга барилын хувьд манлайлах, удирдан зохион байгуулахад бэлтгэгдсэн

Focus: Хандлага

Харгалзах: PEO-3

PLO 5 — Technology Integration

Эрх зүйн шийдвэр гаргалт, судалгааны ажилд судлаач мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн, шударга, зарчимч байж нийгмийн хариуцлагаа бусдын өмнө хүлээх ёс зүйд төлөвшсөн

Focus: Хандлага

Харгалзах: PEO-4

Хөтөлбөрийн агуулга:

Нийт 31 багц цагийн хичээл судлана. Үүнд:

  • Мэргэжлийн хичээлүүд: 8 багц цаг
  • Мэргэшүүлэх хичээлүүд: 14 багц цаг
  • Эрдэм шинжилгээний ажил: 4 багц цаг
  • Магистрын судалгааны ажил: 5 багц цаг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Мэргэжлийн хичээлүүд

  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Эрх зүйн эх сурвалж судлалын арга зүй
  • Төр, эрх зүйн онолын үндсэн асуудал

Мэргэшүүлэх хичээлүүд

  • Үндсэн хуулийн эрх зүйн онолын уламжлал, шинэчлэл
  • Мэргэжлийн англи хэл
  • Хүний эрхийн орчин үеийн асуудлууд
  • Харьцуулсан эрх зүй судлалын уламжлал, шинэчлэл
  • Харилцааны ур чадвар

Сонгон суралцах хичээлүүд:

  • Үндсэн хуулийн эдийн засаг
  • Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх онол, арга зүйн асуудал
  • Үндсэн хуулийн эрх зүйн харьцуулсан судлал
  • Захиргааны эрх зүйн онолын уламжлал, шинэчлэл
  • Харьцуулсан захиргааны эрх зүй судлал
  • Нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний арга зүйн уламжлал, шинэчлэл
  • Эрүүгийн эрх зүйн онолын уламжлал, шинэчлэл
  • Олон улсын эрүүгийн эрх зүйн асуудал
  • Харьцуулсан эрүүгийн эрх зүй судлал
  • Гадаад орнуудын криминологийн хөгжлийн хандлага
  • Эрүүгийн процессын эрх зүйн онолын уламжлал, шинэчлэл
  • Эрүүгийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний арга зүйн уламжлал, шинэчлэл
  • Иргэний эрх зүйн онолын уламжлал, шинэчлэл
  • Харьцуулсан иргэний эрх зүй судлал
  • Хөдөлмөрийн эрх зүйн уламжлал, шинэчлэл
  • Бизнесийн эрх зүйн уламжлал, шинэчлэл
  • Компанийн эрх зүйн уламжлал, шинэчлэл
  • Гэр бүлийн эрх зүйн уламжлал, шинэчлэл
  • Иргэний процессын эрх зүйн онолын уламжлал, шинэчлэл
  • Хувийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний арга зүйн уламжлал, шинэчлэл
  • Хууль зүйн орчуулга

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих үйл явц:

  • Сэдэв, удирдагч батлуулах  
  • Судалгааны ажлын ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулж батлуулах, явцыг улирал бүр тайлагнах
  • Эрдэм шинжилгээний багц цаг тооцуулах
  • Эрдэм шинжилгээний сэдвийн урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэгт орох
  • Жинхэнэ хамгаалалтын хэлэлцүүлэгт орох
  • Судалгааны ажлыг стандартын дагуу хэвлүүлэх
  • Номын санд хувийг хүргүүлэх

“Эрх зүй” магистрын хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байр

  • Шүүх, прокурор, өмгөөлөл, хэрэг бүртгэх, цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр, гаалийн зэрэг төрийн болон бизнесийн байгууллагын гүйцэтгэх болон удирдах албан тушаалтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч