Дуудаж байна...

Удирдлагын мэндчилгээ

Удирдлагын мэндчилгээ

Үндэсний техникийн их сургуулийн хамт олон, эрдэмтэн профессор багш, ажилтан, оюутан залуус, тэдний гэр бүл, үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл эрхэм та бүхэнд аз жаргал, эрүүл энх, эрдэм ухааны дээдийг хүсэн ерөөе!

Бид хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, насан туршдаа суралцах, ёс суртахуунтай, ур чадвартай, зөв хандлагатай Монгол хүнийг төлөвшүүлэх, дижитал их сургууль, хиймэл оюун ухаан, цахим сургалт, орон зай, цаг хугацааны хязгааргүй цахим эрин үед боловсролыг цахимжуулах, насан туршийн боловсрол олгох, аж үйлдвэрийн хувьсгалыг өрнүүлэхэд дэмжлэг болох боловсон хүчнийг бэлтгэхдээ шинэ цагийн сорилт, чиг хандлагад нийцүүлэн Монгол улсын дээд боловсролын салбарт манлайлан өрсөлдөж байна.

Манай сургууль хувийн хэвшлийн тэргүүлэх сургууль болохын хувьд Монгол улсын уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж улс эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд бодитой хувь нэмэрээ оруулахын сацуу төр засгийн бодлого шийдвэрийг шинжлэх ухаанч байдлаар хүлээн авч судалгааны ажлыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

Бид хувьсан буй боловсролын салбарт орчин үеийн өөрчлөлт шинэчлэлт, инновац, шинэ технологи, шинэ мэдлэг бүхнийг бий болгох, түгээх үйл хэрэгтээ бусдыг манлайлан түүчээлж яваа гэдгээ энд онцгойлон тэмдэглэе. Хэн ч, хаанаас ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр суралцаж болох нээлттэй, дижитал их сургууль болох, мэргэжлийн ур чадвар болон зөөлөн ур чадвар хослуулан  суралцуулах боломжийг бий болгохын төлөө тууштай ажиллаж байгаа бахархалтайгаар илэрхийлье.

Бид эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах зорилгоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, сайжруулах зорилгоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хийгдэх томоохон мега төслүүдийг дэмжиж “багц төсөл-багц инженер” бэлтгэх хөтөлбөрийг боловсруулаад байна. Технологийн хөгжил дэвшил, шинэ залуу үеийн оюун санаа, хүсэл сонирхол нь боловсролын салбарт хувьсал, өөрчлөлт хийхийг шаардаж байна. Иймээс Үндэсний техникийн их сургууль нь Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлтийг бүтээгч, зогсолтгүй хөгжлийн хөдөлгүүр болон хөгжиж оюунлаг, хүмүүнлэг, эрүүл чийрэг, чадвар, чадамжтай, бүтээгч, эх оронч, эерэг зөв хандлагатай хүний нөөцөөр нийгмийн хөгжлөө эрчимжүүлэн хурдасгаж, дэлхийд түүчээлэхийн төлөө ажиллаж байна.

Үндэсний хэмжээнд дээд боловсролын түүчээ болсон манай сургуульд тавтай морилно уу.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.