Дуудаж байна...

Үндэсний техникийн их сургуулийн төгсөгчид

Үндэсний техникийн их сургуулийн төгсөгчид

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, сургуулийн хөгжилд оруулах төгсөгчдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид, оюутан суралцагчдыг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, давтан сургалтанд хамруулах зорилгоор ҮТИС-ийн Төгсөгчдийн холбоог байгуулах, төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавин  ажиллаж байна. 2024 онд Төгсөгчдийн холбооны бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөн зохион байгууллагдаж байгаатай холбогдуулан илүү идэвхтэй, чанартай, нийтэд хүртээмжтэй ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

2016-2024 оны Төгсөгчдийн холбоо нь: Маш олон ажлыг зохион байгуулж төгсөгчдөд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, олимпиад ивээн тэтгэх, суралцагчдыг сургалтанд хамруулах, ажил олгогчдын уулзалт зохион байгуулах, оюутан-төгсөгчдийн уламжлалт спортын арга хэмжээ зэргээр сургуультай нягт хамтран ажиллаж байсан.  Төгсөгчдийн холбооны ажлыг шинэ шатанд гаргах зорилт тавин ажилласны дагуу төгсөгчдийн холбооны хурлыг зохион байгуулж тэргүүнээр 2024 оны төгсөгч А. Амарсанааг сонгогдон 20 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн түүнчлэн “Анхдагчдын холбоо” үйл ажиллагаагаа сурталчлан, “Оюунлаг оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг санаачлан, жил бүр 2 оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

Шинэ үеийн хөгжлийн хандлага нь бие даасан, тусгаарлагдмал, албан харилцаанаас илүүтэйгээр найз нөхдийн, харилцан бие биеэ хүндэтгэсэн нөхөрсөг харилцаанд үндэслэж улмаар урт хугацаанд хамтдаа хөгжиж, тогтвортой оршин тогтнохыг чухалчлах болжээ. Ийм зүй ёсны шаардлага, хандлагад нийцүүлэн мэргэжлийн, хамт олны өргөн хүрээний хамтын ажиллагааны албан бус /ашгийн төлөө бус/ сүлжээ бий болгох нь гишүүдийн төдийгүй цаашлаад гишүүдийн бизнес, ажил хэрэгт эерэгээр нөлөөлөх юм.

Үндэсний техникийн их сургуулийн Төгсөгчдийн холбоо нь сургуулийн удирдлага болон төгсөгчдийн үүсгэл санаачлагаар шинээр зохион байгуулдаж амжилттай ажиллаж байна.

ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Бүх гишүүдийн хурал буюу чуулган:

Бүх гишүүдийн хурал нь холбооны эрх барих дээд байгууллага мөн бөгөөд бүх гишүүдийн хурлаар холбооны тэргүүлэгч гишүүд болон бодлогын асуудлыг шийдвэрлэнэ.

  • Тэргүүлэгчдийн хурал:

Холбооны тэргүүлэгчдийн хурал нь дарга, гишүүдээс бүрдсэн 20 гишүүнтэй. Гишүүд тус бүр саналын эрхтэйгээр асуудал хэлэлцэхэд оролцоно. Тэргүүлэгчдийн хурал нь холбооны чиг үүрэг, зорилго гэх мэт үйл ажиллагааны бодлогын асуудлаар шийдвэр гаргадаг гүйцэтгэх дээд байгууллага мөн.

  • Гишүүнчлэл, салбар зөвлөлийн хороо:

Хорооны үндсэн чиглэл нь холбооны гишүүнчлэлийг өргөжүүлэх, алслагдсан бүс нутгуудад холбооны үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх зорилгоор салбар зөвлөлүүдийг байгуулан ажлуулах, тэдгээрийг төвийн удирдлоагаар хангахад чиглэгдэнэ. Ерөнхий утгаараа гишүүнчлэлийн асуудал хариуцах хороо юм.

  • Гадаад харилцаа, хөгжлийн хороо:

Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад тус хорооны үйл ажиллагаа чиглэгдэнэ.

  • Нийгэм, олон нийтийн хороо:

Холбооноос нийгэм, олон нийтэд хандсан аливаа арга хэмжээг сэтгэх, төлөвлөх, хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй хороо юм. Холбооны зорилго, үндсэн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн тодорхой бүлэгт хандсан зорилтод арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах, залуусыг оюунлаг аж төрөхөд уриалах гэх мэт өргөн хүрээтэй ажлыг хэрэгжүүлнэ

  • Сургалт, хамтын ажиллагааны хороо:

Холбооны гишүүд /төгсөгчид/, Үндэсний техникийн их сургуульд суралцагсад болон тус сургуульд суралцах хүсэлтэй хэсэг гэсэн гурван үндсэн бүлэгт хандсан сургалт, дадлага, туршлага солилцох гэх мэт бүтээлч арга хэмжээг зохион байгуулна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд холбоо болон сургуулийн хооронд үр өгөөжтэй түншлэлийн харилцааг тогтоох чиглэлээр ажиллана.

  • Төсвийн хороо:

Холбооны төсөв бүрдэлт, төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлнэ.

  • Төлөөлөн удирдах дээд байгууллага: Тэргүүлэгчдийн хурлын дарга 19 тэргүүлэгч гишүүн
  • Гүйцэтгэх удирдлага: Гүйцэтгэх удирдлага нь Тэргүүлэгчдийн хурлаас томилогдсон Ерөнхийлөгч болон дор дурдсан гишүүдээс бүрдэнэ. Үүнд:
  • Гүйцэтгэх удирдлага:
  • Нарийн бичгийн дарга буюу Зохицуулагч
  • Нягтлан бодогч буюу санхүүч
  • Гишүүнчлэл, салбар зөвлөлийн хорооны дарга
  • Гадаад харилцаа, хөгжлийн хорооны дарга
  • Нийгэм, олон нийтийн хорооны дарга
  • Сургалт, хамтын ажиллагааны хорооны дарга
  • Төсвийн хорооны дарга

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ХИЙСЭН АЖИЛ

  • 2016 оны 01-р сарын 19-нд Дулааны цахилгаан станцын тэнхимээс санаачлан Худалдаа Дулааны цахилгаан станц-3 ТӨҮГ-ийн нээлттэй өдөрлөг болон тус байгууллагад ажиллаж  буй төгсөгчид, суралцаж буй оюутан суралцагсдын уулзалт зохион байгуулав.
  • 2016-2017  оны хичээлийн жилд  Сургуулийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  нийт төгсөгчдийн 5 удаагийн уулзалтыг зохион байгуулж, төгсөгчдийн санал бодлыг сонсож,  ойн арга хэмжээнд   санхүүгийн болон бусад  тодорхой дэмжлэг туслалцаа авсан. Төгсөгчид сургуулийн зүгээс тодорхой хугацаагаар ийм уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн.
  • Барилга архитектурын сургуулиас санаачлан 2017-2018 оны  хичээлийн жилд 2001-2016 оны төгсөгчидтэй уулзалт хийж төгсөгч-оюутны спорт арга хэмжээг зохион байгуулж уралдаан тэмцээнийг ивээн тэтгэсэн.
  • Эрчих хүч тээврийн сургууль, Барилга архитектурын сургуулийн төгсөгчдийн төлөөлөлтэй уулзаж хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төгсөгчдийн судалгааг шинэчлэн хийж, төгсөгчидтэй хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурал, уулзалтуудыг зохион байгуулсан, Төгсөгчдийн ажиллаж байгаа байгууллагуудад энэ хичээлийн жилд оюутан үйлдвэрлэлийн дадлагад гаргах, ажилд зуучлах ажлыг зохион байгуулав. Төгсөгчдөд ажил төрлийн зөвөлгөө өгөх  зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.
  • 2020-2021 оны төгсөгчдийн санаачлагаар  үргэлжлүүлэн суралцаж байгаа эсвэл ажилгүй байгаа төгсөгчидтэйгөө холбоо тогтоох, өөрсдийн төсөл,  ажлуудад татан оролцуулах, ажилд зуучлах ажлыг зохион байгуулж өдөрлөг зохион байгууллаа.
  • 2022 оны Төгсөгчдийн холбооны даргын санаачлагаар төгсөгчдийн уулзалт зохион байгуулснаас гадна сургалтын үйл ажиллагаа, бэлтгэн гаргаж буй боловсон хүчний чанарын талаар мэдээлэл, санал, судалгаа авах ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн төгсөгчид, оюутнууд, багш ажилтнуудын дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг болоод байна. Төгсөгчидтэй эргэх холбоо бүхий дээрх үйл ажиллагаануудыг тэнхимийн зүгээс жил бүр уламжлал болгон авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.  Манай төгсөгчид номыг хэвлэн гаргасан байна.
  • Инженерын чиглэлийн төгсөгчидтэй хамтран ажиллах асуудлыг салбарын багш нар хамтран хариуцаж, оюутны мэдээллийг шинэчлэх, тэнхимээс зохион байгуулж болох төгсөлтийн дараах сургалтын мэдээлэл хүргэх, уулзалт-ярилцлага зохион байгуулах, төгсөгчидтэй холбоотой зургийн цомог, салбар гаргах, суралцаад төгссөн болон одоо сурч буй оюутнуудын хооронд холбоо тогтоох гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.
  • Барилга архитектурын сургууль, Эрчим хүч тээврийн сургууль, Хууль зүйн сургуулийн төгсөгчид сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 3 анги танхим, 2 лабратори тохижуулж, оюутан суралцагсдын цагийн ажил, дадлагын ажил хийлгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.