Дуудаж байна...

Геодези инженерчлэл

Геодези инженерчлэл

Түвшин: Бакалавр

Хэлбэр: Үндсэн

Элсэлтийн шалгалт 

Математик, Физик - 480 болон түүнээс дээш оноотой байх

Боловсролын зэрэг

Бакалавр, Магистр

Судлах кредит болон жил: 

124 кредит 3,5-4 жил

Сургалтын хөтөлбөрийн нэр: “Геодези”

 Индекс: 6-053201

 Нэг. Элсэлт авах хөтөлбөр:

  1. Геодезийн инженерийн бакалаврын өдрийн анги – 4 жил
  2. Геодезийн инженерийн бакалаврын оройн анги -2.5 жил
  3. Геодезийн инженерийн магистрын анги – 1.5 жил
  4. Геодезийн инженерийн докторын анги – 3 жил

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Геодезийн инженерийн Өдрийн ангид элсэгч: Бүрэн дунд боловсролтой байх, Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, босго оноогоор тэнцсэн байх
  • Геодезийн инженерийн Оройн ангид элсэгч: Бакалаврын боловсролтой байх

Геодезийн инженерийн бакалаврын хөтөлбөрт элсэх элсэгчийн өгөх шалгалт:

  • -Математик
  • Физик
  • -Монгол хэл
  • -Гадаад хэл

Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго : Мэргэжлийн болон инженерийн мэдлэг, сэтгэлгээтэй, мэргэжлийн багт ажиллах ур чадвартай, багаар ажиллах болон харилцааны өндөр соёл, ёс суртахуунтай, хувийн болон мэргэжлийн онцлог чанаруудыг цаашид хөгжүүлэх ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Геодезийн инженерийн бакалаврын хөтөлбөр 2022 онд магадлан итгэмжлэгдсэн

Геодезийн инженерийн эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд эрс өссөн тул суралцах явцдаа болон бакалаврын сургалтаа төгсөөд шууд ажлын байртай болно.

Ажиллах ажлын байр

  • Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад
  • Барилгын болон зам гүүрийн угсралтын компанид
  • Төмөр замын бүтээн байгуулалтанд оролцож байгаа байгууллагад
  • Инженерийн шугам сүлжээний компанид
  • Эрчим хүчний байгууллагад
  • Уул уурхайн компанид
  • Газар зохион байгуулалт, кадастрын компанид геодезийн инженерээр ажиллах боломжтой.