Дуудаж байна...

Газар зохион байгуулалт

Газар зохион байгуулалт

Түвшин: Бакалавр

Хэлбэр: Үндсэн

Сургалтын хөтөлбөрийн нэр: “Газар зохион байгуулагч инженер”

 Индекс: 6-073101

Элсэлт авах хөтөлбөр:

  1. Газар зохион байгуулагч инженерийн бакалаврын өдрийн анги – 4 жил
  2. Газар зохион байгуулагч инженерийн бакалаврын оройн анги -2.5 жил

 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Газар зохион байгуулагч инженерийн Өдрийн ангид элсэгч: Бүрэн дунд боловсролтой байх, Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, босго оноогоор тэнцсэн байх
  • Газар зохион байгуулагч инженерийн Оройн ангид элсэгч: Бакалаврын боловсролтой байх

Газар зохион байгуулагч инженерийн бакалаврын хөтөлбөрт элсэх элсэгчийн өгөх шалгалт:

  • -Математик
  • Физик
  • -Монгол хэл
  • -Гадаад хэл

Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго : Мэргэжлийн болон инженерийн мэдлэг, сэтгэлгээтэй, мэргэжлийн багт ажиллах ур чадвартай, багаар ажиллах болон харилцааны өндөр соёл, ёс суртахуунтай, хувийн болон мэргэжлийн онцлог чанаруудыг цаашид хөгжүүлэх ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Төгсөгч нь дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Улсын болон бүс нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хяналт тавих
  • Газрын харилцаа, зохицуулалт, эрх зүйн байдлын судалгаа хийх
  • Газар ашиглалтыг төлөвлөх, газрын харилцааг удирдах
  • Байгалын нөөц ашиглалтад тулгуурласан газар зохион байгуулалт хийх
  • Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зохион байгуулах
  • Газар ашиглалтын байдалд хяналт тавих

 

Газар зохион байгуулагч инженерийн бакалаврын сургалтаа төгсөөд ажиллах ажлын байр

  • Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • Газрын харилцаа хот байгуулалтын газарт мэргэжилтэн
  • Аймаг нийслэл сум дүүргийн газрын албанд мэргэжилтэн
  • Газар зохион байгуулагч, газрын даамал
  • Газар зохион байгуулалт газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллагад мэргэжилтэн
  • Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар мэргэжилтэн
  • Их, дээд сургууль, коллежид багш

Манай хамт олон: