Дуудаж байна...

Эрдмийн зөвлөл

Эрдмийн зөвлөл

Үндэсний техникийн их сургуулийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновац, сургалтын үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, сургалт эрдэм шинжилгээний ажилд мөрдөх үндсэн баримт бичгийг хянан хэлэлцэж,  дүгнэлт, зөвлөмж гаргах эрх сургуулийн ректорт зөвлөх эрх бүхий хамтын удирдлагын байгууллага юм. Эрдмийн зөвлөл нь сургалтын бодлого, технологийн чанартай бичиг баримтыг батлах, шинээр нээж буй хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах, судалгаа шинжилгээний ажлын бодлого, чиглэл, үр дүнг хэлэлцэх, профессор багш нарын болон хүндэт цол чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн их сургуулийн “Дэд профессор”, “Профессор”, “Хүндэт доктор”, ”Хүндэт профессор” цолыг их сургуулийн удирдах зөвлөл олгоно.

Эрдмийн зөвлөл нь эрдмийн зэрэг, цолтой багш, удирдах болон захирлын зөвлөлийн зарим гишүүдээс бүрдэнэ.

Эрдмийн зөвлөлийн үүрэг:

  • Үндэсний техникийн их сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
  • Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
  • Сургалтын төлөвлөгөө батлах
  • Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
  • Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
  • Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах

Үндэсний техникийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

- Эрдмийн зөвлөлийн дарга: Н. Сарантуяа - ҮТИС-ийн захирал
- Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга: Я. Туул - ҮТИС-ийн багш,  шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
- Эрдмийн зөвлөлийн гишүүн: Б. Батцагаан –ҮТИС-ийн багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
- Эрдмийн зөвлөлийн гишүүн : С. Лянхцэцэг - ҮТИС-ийн Эрчим хүч тээврийн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор
- Эрдмийн зөвлөлийн гишүүн: Ж. Алтанцэцэг - ҮТИС-ийн багш, Геодези уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор
-  Эрдмийн зөвлөлийн гишүүн: Ж. Ханд-иш - ҮТИС-ийн багш,  шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
-  Эрдмийн зөвлөлийн гишүүн: М. Баатархүү - ҮТИС-ийн физикийн тэхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор
-  Эрдмийн зөвлөлийн гишүүн: Ц. Өнөрмаа - ҮТИС-ийн багш,  доктор (Ph.D), профессор
- Эрдмийн зөвлөлийн гишүүн: Л. Удвал - ҮТИС-ийн багш,  доктор (Ph.D), профессор

- Эрдмийн зөвлөлийн гишүүн: С. Нямдорж - ҮТИС-ийн багш,  шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
- Эрдмийн зөвлөлийн гишүүн: С. Энхтуяа - ҮТИС-ийн багш,  доктор (Ph.D)