Дуудаж байна...

Мэдээ, мэдээлэл

“ЗАЛУУ ИНЖЕНЕР” КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

2025-10-21

МЭДЭЭ

“ЗАЛУУ ИНЖЕНЕР” КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

 

           

Бидний зорилго:

             Оюутан суралцагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх мэргэжлийн дур сонорхолтой болгох, техник технологийн судалгаа, бүтээлч байдлыг идэвхижүүлэх, цаашдын эрдэм шинжилгээний ажилд хувь нэмэр оруулах мөн бүтээлч хамт олныг бүрдүүлэн бий болгох юм. Үүний тулд гишүүдийнхээ бүтээлч эрх чөлөө, шинжлэх ухааны үнэний төсөөлөл, чөлөөт сэтгэлгээ, эрдэм судлалын идэвх санаачлагыг батжуулан инженерын бүтээл, техникийн уралдаан тэмцээнд оролцох юм.

Бидний уриа:

            “Бид шинийг санаачилж, эх орноо хөгжүүлнэ

Бидний үйл ажиллагаа:

Дэлхийн оновчтой шинэ бүтээлийн судалгаа хийх

Гишүүд болон сургуулийн бусад суралцагчдын тэмцээн уралдаанд оролцох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Техникын шилдэг бүтээлүүдийг турших, хийх

Чөлөөт болон сэдэвчилсэн мэтгэлцээн

Түүнчлэн гишүүд хооронд найрсаг дотно, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор жил бүр клубийн үйл ажиллагааны нээлт, төрсөн өдөр, шинэ жил зэргийг уламжлал болгон зохион байгуулна. Мөн залгамж чанарыг хадгалан үе үеийн төгсөгч гишүүддээ хүндэтгэн “ Хүндэт гишүүн”- ий тэмдэг гардуулна.

Клубийн дүрэм:

Нийт гишүүдийн хурал хуралдаж  клубийн Үндсэн Дүрмийг 2023 оны 9 сарын 10-ны өдөр батлан дагаж мөрдөнө. Клубийн Үндсэн Дүрэмд гишүүнчлэл, гишүүдийн эрх, үүрэг болон удирдлага болох “Гишүүдийн Зөвлөл”-ийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг зохицуулна. Залуу инженер клубт хүсэл зорилгоороо нэгдсэн гишүүн бүр Үндсэн дүрмийн өмнө эрх тэгш байхаар тусгана.

Зохион байгуулах тэмцээн уралдаан:

Оюутны эрдэм шинжилгээний хурал

Шилдэг инженер эсээ бичлэгийн уралдаан

Уламжлалт үйл ажиллагаа:

Клубын нээлтийн үйл ажиллагаа

Клубын төрсөн өдөр

Шинэ жил

Гишүүдийн дундах цахим тоглоом

Хавар, Намрын зугаалга

Зочны ярилцлага

Кино болон Номын хэлэлцүүлэг

Сургалтууд

Гишүүнчлэлтэй тухай

Залуу инженер клубийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувь нь зөвхөн ҮТИС-ийн Эрчим хүч тээврийн сургуулийн оюутан байхаар тусгана. Клубд гишүүнээр орох, гарах эрх ҮТИС-ийн оюутан бүрд нээлттэй бөгөөд энэхүү эрхийг дүрэмд журам болгон заан баталгаажуулах ба “Залуу инженер” гэр бүл ҮТИС-ийн нэгээс дүрэвдүгээр түвшний нийт оюутнуудаас сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсүүлэн үйл сургуулийн хэмжээнд хамгийн том клуб болон үйл ажиллагаагаа явуулах зорилготой байна.

Манай клубын онцлог ба давуу талууд:

“Залуу инженер клуб”-ын ялгагдах онцлог нь бүтээлч  оюутнууд байх бөгөөд бид Робокон тэмцээнд оролцох, дэлхийд жишиг болж буй, сургалт, судалгаа, шүүмж зэрэг чадваруудыг судалж сургууль болон улсын хэмжээнд хийж бүтээснээрээ үлгэр жишээ болох болно.. Давуу талууд:

Инженерын бие даасан бүтээлч сургалтыг явуулах (Илтгэл, эссе,техник технологийн шинэ санаа, бүтээлийг харуулна зэрэг)

Оюутнуудын бие даан суралцах чадварыг сайжруулах

Найрсаг хамт олонтой хамтарч ажиллуулах