ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР- БАКАЛАВР
БАКАЛАВРЫН ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Өдрийн ангид элсэгч:
- Бүрэн дунд боловсролтой байх
- Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх
Оройн ангид элсэгч:
- Бакалаврын зэрэгтэй
- Дээд боловсролтой байх
СУРГАЛТЫН ХУГАЦАА:
- Бакалаврын өдрийн анги \4 жил\
- Бакалаврын оройн анги \2.5 жил\
ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧ НЬ:
Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтыг хийх, геодезийн үйлдвэрлэлийн программчлалыг эзэмшсэн хувийн болон төрийн, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, байгаль, нийгэм хүмүүсийн хоорондын харилцааг ухаалгаар зохицуулах, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай, хүнлэг энэрэнгүй, өндөр ёс суртахуунтай мэргэжилтэн болно.
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙН ӨГӨХ ШАЛГАЛТ:
- Математик
- Физик
- Монгол хэл
- Гадаад хэл
ТӨГСӨГЧ НЬ ДАРААХ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШСЭН БАЙНА
ҮҮНД:
- Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн процессуудыг удирдан, зохион байгуулах
- Геодезийн үйлдвэрлэлийн технологийг боловсруулах
- Геодезийн хэмжилт, зураглалын ажлын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх
- Геодезийн судалгаа, шинжилгээний ажилд оролцох, бие даан хийх
- Геодезийн хэмжилт, боловсруулалт, зураглалын ажлын төлөвлөгөө, тайлан боловсруулах
ТӨГСӨӨД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР
- ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
- Төрийн болон төрийн бус байгууллагад асуудал хариуцсан мэргэжилтэн
- Барилга, төмөр зам болон авто зам, гүүрийн угсралтын компанид геодезийн инженер
- Эрчим хүч, холбоо цахилгаан гэх мэт инженерийн шугам сүлжээний компанид геодезийн инженер
- Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн компаниудад захирал, менежер, ерөнхий болон ахлах инженер, хээрийн хэмжилтийн болон суурин боловсруулалтын инженер
- Газар зохион байгуулалт, кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн эрх бүхий компаниудад кадастрын зураглалын инженер
- Их дээд сургуульд мэргэжлийн багш
УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР (БАКАЛАВР)
БАКАЛАВРЫН ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Өдрийн ангид элсэгч:
- Бүрэн дунд боловсролтой байх
- Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх
Оройн ангид элсэгч:
- Бакалаврын зэрэгтэй
- Дээд боловсролтой байх
СУРГАЛТЫН ХУГАЦАА:
- Бакалаврын өдрийн анги \4 жил\
- Бакалаврын оройн анги \2.5 жил
УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧ НЬ:
Уул уурхайн үйлдвэрлэлд хүдэр, нүүрс, барилгын материал, бусад эрдсийн түүхий эдийг ашиглах уул уурхайн үйлдвэр, салбарын төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай, онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн, олон улсын жишгийн түвшинд уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн процессийг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх арга барил эзэмшсэн, хүнлэг энэрэнгүй, өндөр ёс суртахуунтай мэргэжилтэн болно.
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙН ӨГӨХ ШАЛГАЛТ:
- Математик
- Физик
- Монгол хэл
- Гадаад хэл
ТӨГСӨГЧ НЬ ДАРААХ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШСЭН БАЙНА
ҮҮНД:
- Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах
- Уурхайн туслах процессуудыг зохион байгуулах
- Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн процессуудын технологийг боловсруулах
- Уулын ажлын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх
- Уурхайн технологи түүний бүрдэл хэсгүүдийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох
- Уул уурхайн төсөл, уулын ажлын төлөвлөгөө, уурхайн ажлын тайлан боловсруулах
ТӨГСӨӨД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР
- ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
- Төрийн болон төрийн бус байгууллагад асуудал хариуцсан мэргэжилтэн
- Уул уурхайн ашиглалтын технологич инженер
- Уурхайн техникч
- Уурхайн тэсэлгээний инженер
- Үйлдэрийн ХАБЭА-ны инженер
- Уурхайн диспетчер, супервайзер
- Уул уурхайн төлөвлөлтийн инженер
- Ил болон далд уурхайн мастер
- Уул уурхайн төслийн компанид зураг төслийн инженер, төслийн ажилтан
- Геологи, уул уурхай хариуцсан хяналтын улсын байцаагч
- Их, дээд сургууль, коллежид багш
ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР (МАГИСТР)
МАГИСТРЫН ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх
- Техник, технологийн чиглэлээр бусад их дээд сургууль төгссөн инженерүүд бакалаврын хичээлээс нэмэлт кредит үзнэ
СУРГАЛТЫН ХУГАЦАА: 1.5 жил
ГЕОДЕЗИЙН МАГИСТРТ СУРАЛЦАГЧ НЬ:
Олон улсын жишигт нийцсэн, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дур сонирхолтой, тулгамдсан сэдвийг сонгож шийдвэрлэх онол, арга зүйг судалсан, туршилт судалгаа хийн дүгнэлт гаргах чадварыг эзэмшсэн, Монгол улсын Геодезийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, ёс зүйтэй судлаач, мэргэшсэн магистр болно.
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙН ӨГӨХ ШАЛГАЛТ:
- Гадаад хэл
- Мэргэжлийн шалгалт
- Шалгалтад 75-аас дээш оноо авсан элсэгчийг тэнцсэнд тооцно. Гадаад хэлээр өгсөн олон улсын шалгалтын үнэлгээг шууд тооцуулж болно
Геодезийн мэргэжлийн шалгалтын 50 хүртэлх оноог мэргэжлийн суурь мэдлэгээр, 50 хүртэл оноог магистрын судалгааны болон туршилтын ажлын сэдвийн хэлэлцүүлгийн үр дүнгээр үнэлнэ.
ТӨГСӨГЧДИЙН УР ЧАДВАР:
Геодезийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрөөр төгсөгч нь судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвартай, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн, зан харилцаа, ёс суртахууны соёл төлөвшсөн, гадаад улс орнуудын эрдэмтэдтэй мэдлэг, туршлага, технологи солилцох, олон улсын төсөлд оролцох, өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, тайлбарлан ойлгуулах, багаар ажиллах зэргээс гадна геоматикийн суурь мэдлэг, чадвар, дадалыг бүрэн эзэмшсэн байна.
Геодезийн ахисан түвшний мэргэжлийн магистрын хөтөлбөрөөр төгсөгч нь шинэ техник, технологи, инновацийг геодезийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний геодезийн үйлдвэрлэлийг болон үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, мониторинг хийх, мэргэжлийн багаж болон программ хангамжууд дээр ажиллах, өөрийн ур чадварыг геодезийн үйлдвэрлэлд шууд ашиглах бүрэн чадвар эзэмшиж төгсөнө.
Мэргэжлийн чиглэлээр эзэмшсэн эдгээр мэдлэг, чадвар, чадамжаас гадна суралцахуйн зорилтот үр дүнгээр тодорхойлогдох дараах мэдлэг, ур чадвар, хандлагыг суралцагч магистрантуудад бүрэн эзэмшүүлнэ.
Үүнд:
- Хувь хүний чадвар, дадал, төлөвшил
- Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх
- Шинжлэн судлах, шийдэл гаргах
- Системтэйгээр төлөвлөх
- Хувь хүний хөгжил, төлөвшил
- Хүмүүстэй харилцах ур чадвар
- Багаар ажиллах
- Харилцааны чадвар
- Гадаад хэлээр харилцах