УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР (БАКАЛАВР)

БАКАЛАВРЫН ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Өдрийн ангид элсэгч:

  •      Бүрэн дунд боловсролтой байх
  •      Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх

Оройн ангид элсэгч:

  •      Бакалаврын зэрэгтэй
  •      Дээд боловсролтой байх

СУРГАЛТЫН ХУГАЦАА:

  • Бакалаврын өдрийн анги \4 жил\
  • Бакалаврын оройн анги \2.5 жил

УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧ НЬ:

Уул уурхайн үйлдвэрлэлд хүдэр, нүүрс, барилгын материал, бусад эрдсийн түүхий эдийг ашиглах уул уурхайн үйлдвэр, салбарын төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай, онол практикийн  мэдлэг чадвар эзэмшсэн, олон улсын жишгийн түвшинд уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн процессийг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх арга барил эзэмшсэн, хүнлэг энэрэнгүй, өндөр ёс суртахуунтай мэргэжилтэн болно.

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙН ӨГӨХ ШАЛГАЛТ:

  • Математик
  • Физик
  • Монгол хэл
  • Гадаад хэл

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШСЭН БАЙНА

ҮҮНД:

  • Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн үндсэн процессуудыг хөтлөн удирдах
  • Уурхайн туслах процессуудыг зохион байгуулах
  • Ил, далд уурхайн үйлдвэрлэлийн процессуудын технологийг боловсруулах
  • Уулын ажлын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх
  • Уурхайн технологи түүний бүрдэл хэсгүүдийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох
  • Уул уурхайн төсөл, уулын ажлын төлөвлөгөө, уурхайн ажлын тайлан боловсруулах

ТӨГСӨӨД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР

  • ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан
  • Төрийн болон төрийн бус байгууллагад асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Уул уурхайн ашиглалтын технологич инженер
  • Уурхайн техникч
  • Уурхайн тэсэлгээний инженер
  • Үйлдэрийн ХАБЭА-ны инженер
  • Уурхайн диспетчер, супервайзер
  • Уул уурхайн төлөвлөлтийн инженер
  • Ил болон далд уурхайн мастер
  • Уул уурхайн төслийн компанид зураг төслийн инженер, төслийн ажилтан
  • Геологи, уул уурхай хариуцсан хяналтын улсын байцаагч
  • Их, дээд сургууль, коллежид багш
Цэс