Үндэсний Техникийн Их Сургууль нь БНСУ-ын шилдэг их дээд сургуулиудын нэг Masan Их сургуультай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулж , оюутан залуусдаа БНСУ-ын боловсрол арга зүйг нэвтрүүллээ. Бидний хамтын ажиллагаа нь ард түмний эрүүл мэндийг дээшлүүлэх, эрүүл мэнд-анагаах ухаан, эдийн засаг-аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх юм. Мөн олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх их сургуулийн бизнесийн хөтөлбөрийн солилцоог өрнүүлэх, хоёр улсын оюутан солилцоог хэрэгжүүлэх замаар боловсролын түвшинг дээшлүүлэх, боловсрол-эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой сургалт, тусгай лекцийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж дараах мэргэжлээр элсэлт авч байна.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ
- Барилгын инженер
- Архитектур
- Авто Замын барилгын инженер
- Хүрээлэн буй орчны инженер
ГЕОДЕЗИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Геодезийн инженер
- Газар зохион байгуулалт
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
- Эрх зүй
ЭРЧИМ ХҮЧ ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
- Цахилгааны инженер
- Дулааны инженер
- Авто замын барилгын инженер
- Авто инженер
БИЗНЕС ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
- Мэдээлэл зүй
- Математикийн багш
- Гадаад хэлний орчуулагч
- Санхүү менежмент
- Бизнесийн удирдлага
- Банкны менежмент
- Аялал, жуулчлалын менежмент
- Нийгмийн ажилтан
- Сувилахуй
Магистр:
- Геодезийн инженер
- Барилгын инженер
- Сантехникийн инженерийн байгууламж
- Цахилгаан хангамж
- Дулааны цахилгааны станц
- Хууль зүй
- Бизнесийн удирдлага
Доктор:
Барилгын инженер
Цахилгаан хангамж