ГЕОДЕЗИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хүн төрөлхтний түүхэнд тохиож байгаа аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эринд, мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан өндөр хурдацтай хөгжиж буй өнөө үед, мэдээллийн цахим хэрэглээ илүү өргөн хүрээнд шаардагдаж байна. Үүнтэй холбогдуулан дэлхий нийтээр цахим системд шилжин, улс орон бүр мэдээллийг нэг удаа бүрдүүлээд олон хэрэглэгч, олон удаа хуваалцан ашиглах боломж бүхий Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулахаар зорьж байгаа юм. Манай Монгол улсад ч дэлхий нийттэй хөл зэрэгцүүлэн алхаж, өөрийн улсын Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах асуудал 2013 оноос эхлэн эрчимжиж эхлээд байгаа билээ.

ГУУС нь энэхүү төсөлд нэн шаардлагатай, нийгэм эдийн засгийн бүхий л мэдээллийн үндэс суурь нь болсон байрлалд суурилсан мэдээллийг бүрдүүлэгчид болох геодезийн инженерүүдийг бэлтгэж эхлээд даруй 4 жил, улсын эдийн засгийн тэргүүлэгч-уул уурхайн салбарын голлох мэргэжилтнүүд болох уул уурхайн ашиглалтын инженерүүдийг бэлтгэж эхлээд 2 жил болж байна.

Энэхүү 4 жилийн хугацаанд 160 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд тэдгээрийн 93 хувь нь мэргэжлээрээ, 15 хувь нь төрийн байгууллагад ажиллаж байна.

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн геодезийн болон уул уурхайн инженерүүд бэлтгэдэг, дотооддоо тэргүүлэгч сургууль болох зорилго тавиад 2025 он хүртэлх хөгжлийн стратегийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Та бүхнийг геодези, уул уурхайн салбарт шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн ирээдүйн хөгжлийг авч явах өндөр боловсролтой мэргэжилтэн болоход тань манай эрдэмтэн, профессорууд, багш нар тусалж дэмжин, зааж сургахад бэлэн бөгөөд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

ЗАХИРАЛ

С.ЭНХТУЯА

Цэс