БИЗНЕС, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чиглэлийг гол болгон дээд боловсрол эзэмшүүлэх болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, нийгмийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж байна. Хүний нөөцийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчний өрсөлдөх чадвар, ажилтан, ажиллагсдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, Олон улсын жишигт нийцсэн сургалт-судалгааны номын сан, мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэн, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, Сургалт, эрдэм шинжилгээний ажил болон нийгэмд хандсан үйлчилгээг чанарын өндөр түвшинд зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр материаллаг баазыг бэхжүүлэх, Гадаад орнуудын дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсээр байна.

Захирал

О.ЯНЖИНЛХАМ

Цэс