Хууль зүйн сургууль



МЭНДЧИЛГЭЭ

Эрх зүй мэргэжил бол дэлхийн анхны мэргэжлүүдийн нэг мөн бөгөөд хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэн хөгжлийн үйл явцад нийгмийн ээдрээтэй, олон талт харилцааг зохицуулах, удирдах, манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Эрт цагаас дагаж мөрдөж ирсэн ёс заншил, итгэл үнэмшил, шашин суртахуун, хэв хууль зэрэг нь эрх зүйн шинжлэх ухааны эх үүсвэр төдийгүй хүйн холбоотой хөгжиж ирсэн байдаг. Бидний аж төрж буй нийгмийн харилцааны олон талт, зөрчилдөөн ихтэй, хөгжлийн энэ эрин үед эрх зүйн мэргэжлийн үнэ цэнэ бүр ч илүү тодорч, эрэлт хэрэгцээ нь улам өсөн нэмэгдсээр байна. Техник технологи хөгжиж, хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөхийн хэрээр ирээдүйд маш олон мэргэжил шаардлагагүй болох боловч “Эрх зүйч” хэмээх энэ мэргэжлийг хиймэл оюун ухаан орлох ямар ч боломжгүй юм. Учир нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын тэнцвэрийг зөвхөн оюун ухаант хүний итгэл үнэмшил, торгон мэдрэмжээр тогтоох боломжтой билээ. Эрх зүйч мэргэжлийн сонгон суралцаж буй нийт оюутнууддаа эрхэм хүндтэй энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд өмнөө тавьсан зорилгынхоо төлөө өдөр бүр шамдан суралцахыг хүсье. ХЗС ЗАХИРАЛ Т.РЭГЗЭН Зураг 2.1 Өөрийн зураг

Хууль зүйн Клиник сургалт


Хууль зүйн клиник төвийн танилцуулга

Хууль зүйн сургуулийн клиник төвийн эрхлэгчээр Шүүхийн байгууллагад 17 жил ажилласан практик ажлын туршлагатай багш, Хуульч П.Долгормаа оюутнуудыг удирдан ажиллаж байна.
Эрх зүйн бакалаврын сургалтын хүрээнд оюутан танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэглэх хуульчийн мэргэжлийн ажлын ур чадварт суралцан зохих, чадваруудыг эзэмших хэрэгцээ, шаардлагыг хангах нэг чиглэл бол хууль зүйн клиник сургалт юм.

Клиник сургалтаар:
- оюутан клиникийн удирдагч - багшийн удирдлага дор хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр тайлбар, лавлагаа өгөх;
- хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх бэлтгэх;
- хэрэг маргаантай холбоотой асуудлаар үйлчлүүлэгчээс олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төлөөлөх;
 - хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлах;
- хууль тогтоомжоор хориглоогүй хууль зүйн бусад туслалцаа үзүүлэх зэргээр бодит үйлчлүүлэгчтэй ажиллах хэлбэрээр явагдана

Клиник сургалтын зорилго:
- Оюутан хуульчийн мэргэжлийн ажлын дадал дүй, ур чадвар эзэмших
- Хуульчийн мэргэшлийн ёс зүйн хүмүүжил, төлөвшилттэй болох
- Хуулийг бүтээлчээр хэрэглэх сэтгэлгээг хөгжүүлэх

Өөрөөр хэлбэл оюутан төгсөхдөө бичиг хэргийн болон хуулийн мэргэжлийн практик ур чадвартай болж төгсөнө.


Хууль зүйн сургууль: 88889060
Mail: Regzen79tumurbaatar@gmail.com
Facebook: https://www.facebook.com/tumurbaatar.regzen

Илтгэх урлаг


⦁ Парламентийн мэтгэлзээн

Мэргэжлийн танилцуулга

Үндэсний техникийн их сургуулийн Хууль зүйн сургууль нь Эрх зүйн бакалаврын өдөр, орой, эчнээ анги, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгсөх “ЭРХ ЗҮЙ” мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бид хууль зүйн салбарын тэргүүлэх багш нараар удирдуулан мэргэжлийн өндөр ур чадвартай, хууль ёсыг шударгаар сахин биелүүлдэг төгсөгч бэлдэхийн тулд оюутны хөгжих боломжийг бүрдүүлсэн, практик ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж дотоодод төдийгүй олон улсад өрсөлдөх чадвартай хуульчийг бэлтгэхээр зорьж байна.

Тус сургууль нь эрх зүй мэргэжлээр суралцагч оюутанд 1,2-р курст онолын мэдлэг 3,4 курст Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны процессийн эрх зүйн чиглэлээр мэргэших боломжийг бүрдүүлэн Шүүх, Прокурор, Захиргааны байгууллагад олон жил ажилласан практик туршлагатай багш нарын багаар мэргэшүүлэх хичээлийг оруулж байгаа нь манай сургуулийн давуу тал болно.

Хууль зүйн сургуулийн Эрх зүйн хөтөлбөрийн багийн нийт багш нарын 10% нь Хууль зүйн шинжлэх ухааны Ph,D Доктор, профессор, 15% нь Доктор, 5%, Дэд профессор 5%, Докторант 5%, Магистр багш 65 хувийг эзэлж байна.

ХЗС-ийн бүтэц

Хамтрагч байгууллага


Хуулийн сургуулийн суралцагч оюутан дараах байгуулгуудын хамтыг ажилгааны хөтөлбөрт хамрагдах боломжтой

⦁ БЗД-ийн цагдаагийн газар

⦁ БЗД-ийн прокурорын газар

⦁ ХУД-ийн цагдаагийн газар

Oнлайн бүртгэл

Who we are and what we do.