Эрчим хүч,тээврийн сургууль


МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжлийн үе шатыг 1990-ээд он хүртэлх хугацаанд Эрчим хүчний систем байгуулагдан, цахилгаан ба дулааны хэрэгцээ өсөн нэмэгдсэн улс орны аж үйлдвэржилтийн үндэс суурь бүрэн тавигдсан хөгжлийн үе, сүүлийн 30 жилийг Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эрчим хүчний салбарт гүнзгий өөрчлөлт явагдан өмчийн олон хэлбэр буй болж, улмаар гадаад харилцаа өргөжиж шинэ техник-технологи нэвтрэн хөгжиж байгаа эдүгээ үе болно. Өмнөх үед Монгол улсын түлш,эрчим хүчний бааз байгуулагдан олон тооны уурхайнууд ашиглатанд орж нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний салбар хөгжиж байсан бол өнөөдөр орчин үеийн аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үе дэх техник-технологийн дэвшил нэвтрэн нүүрсний эх үүсвэрүүдийн зэрэгцээгээр эрчмийн шинэ төрлийн эх үүсвэрүүд, тухайлбал салхины ба нарны энерги, геотермийн дулаан, усны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүний эх үүсвэрүүд өргөн нэвтэрч, үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарилалт, хэрэглээний бүхий л хүрээнд шинэ техник тоноглол, тоон технологи ба интернетэд үндэслэсэн ухаалаг эрчим хүчний систем нэвтрэх эхлэл тавигдаж мэдлэгт суурилсан эдийн засаг тэргүүлэх болж байна. Үүнтэй адил манай улсын тээврийн салбарын үүсэл хөгжлийг энэ байдлаар харж болно. Монгол трансаас орчин цагийн тээврийн олон хэлбэр үүсэж хөгжин эдүүгээ түүний хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлтийн зэрэгцээгээр манай өргөн уудам нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан “мянганы зам” баригдаж, тээврийн менежмент цоо шинэ шатанд шилжив. Үүнийг дагаад Эрчим хүчний ба тээврийн салбаруудын дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн шаардлага, даяаршлын орчин нөхцөлд нийцсэн XXI зууны мэргэжилтний хэрэгцээ, шаардлага гарч, инженерийн боловсролын чанарт тавигдах шаардлага өсөн нэмэгдэж ирлээ.

Эрчим хүч, тээврийн сургууль улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшинд ойртсон бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалтаар үндэсний инженер техникийн мэргэжилтэн бэлтгэж байна.

Өнөөдрийн инженерүүд нь зөвхөн танхмийн сургалтаар олсон мэдлэгдээ тулгуурлан ажил, хөдөлмөр эрхлэх бус өөрийгөө хөгжүүлэн өндөр хурдацтай хувьсаж байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн бүтээлчээр ажиллах дадлага, чадварыг эзэмшсэн байвал зохино. Монгол улс дотооддоо инженер техникийн боловсон хүчин бэлтгэж эхлэсний 60 жилийн ой саяхан болж өнгөрсөн бөгөөд сүүлийн 30 жилийн дотор энэ талбарт төр ба хувийн хэвшлийн олон сургуулиуд буй болж мөр зэрэгцэн ажиллаж эх орныхоо эрчим хүч, тээврийн болон бусад салбаруудад шинэ үеийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх болов.

ҮТИС энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгээд 10 жил болж байгаа бөгөөд манай сургуулийг төгссөн олон инженерүүд цахилгаан станц, шугам сүлжээ, төр ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, тээврийн компаниудад амжилттай ажиллаж байна. Тус сургуульд суралцаж байгаа оюутан Та бүхнийг сурах ая тухтай орчноор хангаж, манай профессор багш нар сурах хөдөлмөрт тань байнгын туслагч, шинэ мэдлэгийг олж авч эзэмшихэд бүхий л хүч чармайлтаа дайчлан ажиллах болно. Сурах үйл хэрэг бол суралцагчийн өөрийн эрмэлзэл, бүтээлч хөдөлмөр, багш нарын анхаарал туслалцааны үр дүнг шингээсэн хамтын ажиллагаа юм гэдгийг байнга санаж суралцахыг Та бүхнээсээ хүсэн мэндчилж байна.

Эрдэм мэдлэгийг хур байнга бууж, эх орны маань хөгжил улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөе. Та бүхэнд баярлалаа.

Эрчим хүч, тээврийн сургуулийн захирал, доктор, профессор С.Лянхцэцэг

Шинээр элсэгчид та бүхэнд Их дээд сургуульд элсэх уралдаант шалгалтыг амжилттай өгч ҮТИС-ийн Эрчим хүч, тээврийн сургуульд элссэнд баяр хүргэе.

Эрчим хүч, тээврийн сургууль нь дараах мэргэжлээр сургалт явуулдаг.


Цахилгаан хангамжийн мэргэжил:

Энэ мэргэжлээр төгсөгч нь бүх төрлийн цахилгаан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ашиглах, шинэ төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийх, засварлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, нийгэмшсэн хүмүүнлэг үзэлтэй, мэргэжлийн ёс зүйтэй, эрчим хүчний болон бусад үйлдвэр, нийгэм ахуйн барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд ажиллах XXI зууны цахилгааны инженер болох юм.


⦁ Бакалавр -D071305
⦁ Магистр - E071305
⦁ Доктор- E071305

Дулааны цахилгаан станцын мэргэжил :

Энэ мэргэжлээр төгсөгч нь эрчим хүчний салбарт орчин үеийн бага, дунд, өндөр хүчин чадлын ДЦС-ын болон дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, уурын турбины засвар, угсралт, ашиглалт, тохируулга хийх онолын мэдлэг, дадал чадвартай инженер болж төгсөнө.

⦁ Бакалавр - D071302
⦁ Магистр - E071302

Автоинженерийн мэргэжил:

Энэ мэргэжлээр төгсөгч нь автотээврийн хэрэгслийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /автомашин, түүний агрегат системүүдийн бүтэц, ажиллагаа, ашиглалт, засварын тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг зурах, уншиж ойлгох ашиглах/ чадваруудыг эзэмшсэн авто тээврийн инженер болно.

⦁ Бакалавр - D071501

СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ, СУРАЛЦАХ ОРЧИН

⦁ 2013 оны 1-р сард 2700 м2 талбай бүхий шинэ байр ашиглалтанд орсноор анги танхмийн хүрэлцээ нэмэгдэж суралцах орчин сайжирсан. Эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөнд туссан бүх хэлбэрийн хичээлийг зохион байгуулах, явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй.
Сургалтын материаллаг баазыг сайжруулах талаар төлөвлөгөөтэй ажиллаж эхний жилүүдэд Цахилгаан техник, Цахилгаан машин, Дулаан техник, Автомашин зэрэг хичээлийн лабораторийн ажлыг явуулах стендийг багш оюутны хамтын хүчээр анх байгуулж нэг ээлжинд 20 оюутан хичээллэх боломжтой лабораторийг байгуулж сургалт явуулж эхэлсэн.



“ Цахилгаан хангамж” мэргэжлээр суралцаж байгаа оюутанд зориулж орчин үеийн электрон, микроэлектроник, автоматикаар тоноглогдсон лабораторийн стендийг БНХАУ-д захиалан авч сургалтанд ашиглаж байна. Энэ лабораторын стенд нь мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн сургалт явуулхад бүрэн нийцэж байгаа юм.

Клуб

Get in touch, or swing by for a cup of coffee.

Мэргэжлийн танилцуулга

Хамтрагч байгууллага


ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЭХТС нь эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн газруудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, багшлах боловсон хүчнийг чадваржуулах, оюутан сурагцагсадыг дадлагажуулах зорилгоор ТЭЦ-IV ТӨХК, ТЭЦ-III ТӨХК, ТЭЦ-II ТӨХК, ТЭХЕ Газар, Дулааны шугам сүлжээ ТӨХК, цахилгаан дамжуулах, хуваарилах компани, Дулаан техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн, Дархан ДЦС ТӨХК, Japan амартизатор, Автомат кроп засвар зэрэг газруудтай хамтран ажиллаж байна.


ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА


ЭХТС нь 2018 оноос Европын Холбооны “EURO-MONGOLIAN COOPERATION FOR MODERNISATION OF ENGINEERING EDUCATION (EU MONG)” төсөлд оролцож байна.

Төслийн зорилго нь Монголд уг төсөлд хамрагдсан их, дээд сургуулиудын инженерийн дээд боловсролын магистрийн хөтөлбөрөөр дамжуулан инновацийг тухайн бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл дээрх шинэ эрэлт хэрэгцээтэй уялдуулан сургалтын виртуал системийн боломжуудыг өргөн ашиглан цахим сургалтын технологийг хэрэгжүүлэх замаар шинэчилж олон улсын түвшинд хүргэхэд оршино.

The project aim is modernisation and internationalisation of the HE in engineering sciences in the targeted Universities in Mongolia through innovation of MSc curricula in line with the new development in the area, the labour market demand and the opportunities for virtual mobility through e-learning provided by the ICT.



Санал, хүсэлт

Who we are and what we do.

Oнлайн бүртгэл

Who we are and what we do.