Бизнес, хүмүүнлэгийн сургууль



МЭНДЧИЛГЭЭ

Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чиглэлийг гол болгон дээд боловсрол эзэмшүүлэх болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, нийгмийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж байна.  Хүний нөөцийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчний өрсөлдөх чадвар, ажилтан, ажиллагсдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх;  Олон улсын жишигт нийцсэн сургалт-судалгааны номын сан, мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэн, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах;  Сургалт, эрдэм шинжилгээний ажил болон нийгэмд хандсан үйлчилгээг чанарын өндөр түвшинд зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр материаллаг баазыг бэхжүүлэх;  Гадаад орнуудын дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсээр байна.  Захирал О.Янжинлхам

Сургалтын орчин

1-202, 1-206 тоот өрөөнүүдэд суурин боловсруулалтын дадлага, туршилтын 40 ширхэг компьютер бүхий 2 лаборатори.

Клуб

Non stop - Хүмүүнлэгийн клуб
NextGen - бизнесийн клуб
Talking Titans - English club

Мэргэжлийн танилцуулга


Математик мэдээлэл зүйн багш



Математик мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгсөгч: Математикийн бүх төрлийн хичээл үзэхээс гадна компьютерийн сүүлийн үеийн программ дээр ажиллаж чаддаг болох чадварыг эзэмших бөгөөд сэтгэл зүй, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйг судлаж багшлах арга барилд суралцана. Энэ мэргэжилээр төгсөгч нь 10 жилийн сургууль болон бусад сургуулиудад багшлахаас гадна программ хангамж дээр ажиллах боломжтой.


Санхүүгийн менежмент



Санхүүгийн менежмент мэргэжлээр төгсөгч:

Макро, микро эдийн засагт суурилсан санхүүгийн бүртгэл, тооцоог хийж чаддаг, марктенгийн зөв бодлого явуулж байгууллагын санхүүг зөв удирдах чадвартай болж төгсөнө. Мөн дотоодын болон олон улсын санхүүгийн бизнес төлөвлөгөөг боловсруулах мэдлэгийг эзэмшинэ.
Эдийн засаг, банк санхүү, нябо бүртгэл, татвар, даатгал, аудит, тайлан тооцоо зэрэг мэргэжлийн суурь хичээлүүдийг гүнзгийрүүлж судлан орлого үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, цалин МХ, ҮХ, БМ бүх баримтыг бөглөх, эздийн өмчийн өөрчлөлт, татварын бүртгэлийн цогц сургалт, ААНБ-ийн улирал, жилийн эцсийн санхүү, татварын тайлан гаргах зэрэг дадлага чадварыг эзэмшин нябо бүртгэлийн мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа, бүртгэл тайлагналын олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн шинжилгээний арга барилыг эзэмшсэн мэргэжилтэн болж төгсөнө.


Аялал жуулчлалын менежмент



Мэргэжлийн ерөнхий агуулга

Эдийн засаг, бизнес менежмент, удирдлагын ухааны мэргэжлийн суурь мэдлэгийг аялал жуулчлал салбарын үйл ажиллагаа, зохион байгуулалт, бизнесийн өвөрмөц онцлогтой уялдуулан судалж, аялал жуулчлалын менежментийг үр ашигтай төлөвлөн, оновчтойгоор удирдан зохион байгуулах дадал чадварыг эзэмшинэ.
Мөн тусгайлан англи хэлийг яриа ба бичгийн төвшинд төгс эзэмшин, эх орныхоо газарзүйн өвөрмөц тогтоц, байгалийн гоо үзэсгэлэн, улс орныхоо түүх соёлын нандин өв, ард түмнийхээ зан заншил амьдралын хэв маягийг гадаад дотоодын иргэдэд сурталчилан таниулах үйл ажиллагааг биечлэн хэрэгжүүлэх болон удирдан зохион байгуулах дадал чадварт суралцана.
Манай оюутнууд сургуулийнхаа үйлдвэрлэлийн дадлагын бааз болсон “Мелодия тур” аялал жуулчлалын компанид дадлага хийдэг.

Төгсөгчдийн ажиллах салбар
Аялал жуулчлалын менежер, орчуулагч хөтөч, аялал жуулчлал эрхэлсэн төрийн захиргаа, орон нутгийн байгууллагад мэргэжилтэн, англи, япон, солонгос, хятад хэлний орчуулагч хэлмэрч, аж ахуйн нэгж, албан байгууллагад гадаад харилцааны ажилтан, олон улсын байгууллагад төслийн ажилтан-орчуулагч, судлаач орчуулагчаар ажиллаж болохын дээр бие даан аялал жуулчлалын бизнес эрхлэх боломжтой.


Гадаад хэлний орчуулагч /Англи, хятад, солонгос, япон/



Мэргэжлийн зориулалт

Гадаад хэлний орчуулагч нь нийгмийн салбарын аль ч орчинд эх хэл, гадаад хэлийг адил тэгш заан дэлгэрүүлж, тухайн ард түмний оюуны болон ахуйн соёлыг эзэмшүүлж, ерөнхий боловсролын суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд монгол ба англи хэлийг зааж сургахад шаардлагатай мэдлэг чадвар төлөвшүүлэхэд чиглэнэ.



Мэргэжилтэнд тавигдах шаардлага

⦁ Хүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх оюуны өндөр чадавхтай, эх оронч, бусад улс үндэстний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн нийгэм улс төрийн харилцаанд оролцох соёлтой байх

⦁ Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх

⦁ Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломжид дүгнэлт хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах чадвартай байх

⦁ Тус мэргэжлээр төгсөгч нь сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, тухайн мэргэжлийн дидактик, эрүүл мэндийн боловсрол болон хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвийн талаар өөрийн мэдлэг, чадвар, хандлагатай, тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болсон байх

⦁ Төгсөгч нь тухайн боловсролын онцлогыг харгалзан сургалтын ажлыг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, улмаар бие хүний төлөвшил, нийгэмших үйл явцыг дэмжих сургалтын агуулга, аргазүй, хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр сонгож хэрэглэх, суралцагсдад боловсролын стандартын шаардлагад тохирсон мэдлэг, чадвар эзэмшүүлэх

⦁ Хөдөлмөрийн чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байх


Мэргэжлийн чадвар

⦁ Англи /хятад, солонгос, япон/ хэлээр эх зохиох, тус хэлнээ орчуулга хийх, ярианы болон бичгийн хэлийг хослуулан хэрэглэх чадвартай байх

⦁ Хэлнүүдийн авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, хэл найруулгын онцлог, төрөл бус хэлний үзэгдлийг зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах чадвар эзэмшсэн байх

⦁ Хэлний түүх, соёл, зан үйл, орон судлал зэрэг олон асуудлыг интеграцчилсан, хэлний сургалттай холбон үр дүнтэй заах арга барилд суралцсан байх

Санал, хүсэлт

Who we are and what we do.

Oнлайн бүртгэл

Who we are and what we do.