Барилга, архитектурын сургууль



МЭНДЧИЛГЭЭ

Өнөөгийн бид хүн төрөлхтний соёл иргэншлийн оргил үе буюу өндөр хурдны техник технологийн эрин зуунд амьдарч байна. Тухайн улс орны хөгжлийн түвшин, нүүр царайг чадварлаг архитекторууд, инженерүүд тодорхойлдог. Энэ эрхэм чухал мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэж байдгаараа багш бид нар зүй ёсоор бахархдаг билээ. ҮТИС-ийн БАС нь дээд боловсролын салбарт мэргэжилтэн бэлтгэх ариун үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж, энэ хичээлийн жилд 7 дахь төгсөлтөө амжилттай хийлээ.

2020-2021 оны хичээлийн жилд ҮТИС-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Барилга Автозам Архитектурын салбар нь Барилга Архитектурын Сургууль болон өргөжлөө. Манай сургууль Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчны инженер, Автозамын барилгын инженерийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн өдөр, орой, эчнээ хэлбэрээр сургалтуудыг явуулдаг бөгөөд өнөөгийн байдлаар 2000 гаруй инженерийг бэлтгэн гаргасан байна. Одоогоор тус сургуульд 600 гаруй оюутнууд доктор, магистр, бакалаврын түвшний сургалтанд хамрагдан суралцаж байна.

Манай сургуулийг төгссөн олон арван шилдэг инженерүүд Монгол улсын дөрвөн зүг найман зовхист эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын их үйлсэд амжилт гарган ажиллаж, сургуулийнхаа нэр төрийг бахархалтайгаар өндөрт өргөн явж байгаад бид маш их баяртай явдаг. Цаашдаа бид 2025 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэдэг, улсдаа тэргүүлэх сургуулийн нэг болох зорилт тавин чармайн ажиллаж байна.

Ирээдүйн Эрхэм Инженер таныг Монгол орныхоо бүтээн байгуулалтын түүчээ болон, XXI-р зууны техникийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, ирээдүйн хөгжлийг тодорхойлон авч явах өндөр боловсролтой мэргэжилтэн болоход тань манай эрдэмтэн профессорууд, багш нар тусалж дэмжин, зааж сургахад бэлэн байна. Залуус та бүхнийг манай сургуулийг сонгон суралцахыг урьж байна. Та нартаа амжилт хүсье.

ҮТИС БАС-ийн захирал, доктор
(Ph.D), дэд профессор Я.Туул

Cургалтын орчин






Клуб


Automotive
Бетон судлал

Мэргэжлийн танилцуулга






Хамтрагч байгууллага

БАС-ийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг хийлгэх, цаашид хамтран ажиллах компаниуд: Ган хийц ХХК, Бетон арматур ХХК, Налгар түшиг ХХК, "MCTS" ХХК зэрэг болно. Зэрэг баүйлдвэрлэлийн дадлага хийх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Санал, хүсэлт

Who we are and what we do.

Oнлайн бүртгэл

Who we are and what we do.