ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР

ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР- БАКАЛАВР

БАКАЛАВРЫН ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

· Өдрийн ангид элсэгч:

Бүрэн дунд боловсролтой байх,

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх

 

· Оройн ангид элсэгч:

            Бакалаврын зэрэгтэй,

  Дээд боловсролтой байх,

СУРГАЛТЫН ХУГАЦАА:

· Бакалаврын өдрийн анги \4 жил\

· Бакалаврын оройн анги \2.5 жил\

 

ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧ НЬ:

Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтыг хийх, геодезийн үйлдвэрлэлийн программчлалыг эзэмшсэн хувийн болон төрийн, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн,  асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, байгаль, нийгэм хүмүүсийн хоорондын харилцааг ухаалгаар зохицуулах, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай, хүнлэг энэрэнгүй, өндөр ёс суртахуунтай мэргэжилтэн болно.

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙН ӨГӨХ ШАЛГАЛТ:

- Математик

- Физик

- Монгол хэл

- Гадаад хэл

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШСЭН БАЙНА. ҮҮНД:

- Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн процессуудыг удирдан, зохион байгуулах,

- Геодезийн үйлдвэрлэлийн технологийг боловсруулах,

- Геодезийн хэмжилт, зураглалын ажлын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, төслийн тооцоо хийх,

- Геодезийн судалгаа, шинжилгээний ажилд оролцох, бие даан хийх,

- Геодезийн хэмжилт, боловсруулалт, зураглалын ажлын төлөвлөгөө, тайлан боловсруулах.

ТӨГСӨӨД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР

 

· ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан,                                   

· Төрийн болон төрийн бус байгууллагад асуудал хариуцсан мэргэжилтэн.

· Барилга, төмөр зам болон авто зам, гүүрийн угсралтын компанид геодезийн инженер,

· Эрчим хүч, холбоо цахилгаан гэх мэт инженерийн шугам сүлжээний компанид геодезийн инженер,

· Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн компаниудад захирал, менежер, ерөнхий болон ахлах инженер, хээрийн хэмжилтийн болон суурин боловсруулалтын инженер.

· Газар зохион байгуулалт, кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн эрх бүхий компаниудад кадастрын зураглалын инженер,

· Их дээд сургуульд мэргэжлийн багш.