SCHOOL OF LAW

Эрх зүй мэргэжил бол дэлхийн анхны мэргэжлүүдийн нэг мөн бөгөөд хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэн хөгжлийн үйл явцад нийгмийн ээдрээтэй, олон талт харилцааг зохицуулах, удирдах, манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Эрт цагаас дагаж мөрдөж ирсэн ёс заншил, итгэл үнэмшил, шашин суртахуун, хэв хууль зэрэг нь эрх зүйн шинжлэх ухааны эх үүсвэр төдийгүй хүйн холбоотой хөгжиж ирсэн байдаг.

Бидний аж төрж буй нийгмийн харилцааны олон талт, зөрчилдөөн ихтэй, хөгжлийн энэ эрин үед эрх зүйн мэргэжлийн үнэ цэнэ бүр ч илүү тодорч, эрэлт хэрэгцээ нь улам өсөн нэмэгдсээр байна.

Техник технологи хөгжиж, хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөхийн хэрээр ирээдүйд маш олон мэргэжил шаардлагагүй болох боловч “Эрх зүйч” хэмээх энэ мэргэжлийг хиймэл оюун ухаан орлох ямар ч боломжгүй юм. Учир нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын тэнцвэрийг зөвхөн оюун ухаант хүний итгэл үнэмшил, торгон мэдрэмжээр тогтоох боломжтой билээ.

Эрх зүйч мэргэжлийн сонгон суралцаж буй нийт оюутнууддаа эрхэм хүндтэй энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд өмнөө тавьсан зорилгынхоо төлөө өдөр бүр шамдан суралцахыг хүсье.

ХЗС ЗАХИРАЛ                     Г.ЦЭРЭНЖАМЦ

Menu