Оюутанд үзүүлэх хөнгөлөлт урамшуулал

  • choosing-worker-640×479

Суралцагчийн үнэлгээний журамд оюутны сурлага урлаг, спортоос шалтгаалсан хөнгөлөлтийн хувь хэмжээг зааж өгсөн.

Дөрвөөс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан оюутны сургалтын төлбөрийг 50%-иар, 5 улирал дараалан онц сурвал 100 хувь хүртэл  хөнгөлдөг журамтай. Урлаг спортоор тодорхой амжилт гаргасан оюутныг мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлал тогтсон.

2012-2013 оны хичээлийн жилд тус сургууль үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан нийт оюутнуудын сургалтын төлбөрийг 40-70 хувиар  бууруулж оюутнууддаа оюуны хөрөнгө оруулалт хийсэн нь суралцагч оюутнуудын ар гэрт томоохон эдийн засгийн дэмжлэг болж чадсан, нөгөө талаар суралцагч оюутнуудын тоо эрс нэмэгдсэн нь харагдаж байна. Мөн сургуулийн удирдлагын зүгээс оюутнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, оюутнуудыг идэвхжүүлж сургах зорилгоор сургалтын хөнгөлөлтийг эдлүүлсэн нь нийт оюутнуудын идэвхи чармайлт өссөн сайн үр дүнтэй байна.

0 Comments

Leave A Reply