“Онцлох баг”-ийн шагнал гардлаа

“Онцлох баг”-ийн шагнал гардлаа

 Ази-Номхон далайн бүсийн орнуудын Роботын тэмцээн нь инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын техникийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах болон мэдлэгийг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ удаагийн үндэсний роботын аврага шалгаруулах тэмцээн нь “РОБОМИНТОН” уриатайгаар 2015 оны 6 сарын 6-нд МҮОНТ-ийн 600 студид болж 11 баг уралдсанаас Үндэсний техникийн дээд сургуулийн “ТЭМҮҮЛЭЛ” баг амжилттай өрсөлдөж “онцлох баг” боллоо.

0 Comments

Leave A Reply