ҮТИС-ийн элсэгчдэд зориулсан зөвлөмж

Манай оронд дулааны улирал ямар хугацаанд үргэлжилдэг билээ. Ердөө л 3-4 сар. Жилийн бусад хугацаанд бид дулаан орон сууцанд амьдрах хэрэгтэй болдог. Түүнээс гадна хүнс тэжээл бэлтгэх, үүйлвэрлэлийн технологийг бүхий л процесст дулааны энерги, түүнийг ашигласан технологи, тоноглол хэрэглэгддэг. Түүгээр зогсохгүй хөргөх технологи ч дулааны процесс юм. Иймд дулааны мэргэжлийг эзэмшсэнээр Дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах онол практикийн өндөр мэдлэг эзэмшинэ. Энэ мэргэжлийг эзэмшиж төгссөн хүн үйлдвэр, аж ахуйн дулаан хэрэглэдэг бүх салбарт ажиллах боломжтой.
Орчин цагийн хүмүүс авто машингүйгээр ажлаа амжуулж чадах болов уу? Мэдээж үгүй.
Авто инженер нь авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээг зохион байгуулж гүйцэтгэхээс гадна автомашины ашиглалтыг сайжруулах, автотээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашилбал авто машины хөдөлгүүр, үндсэн системүүдийн ажиллах зарчмыг судлаж, тэдгээрийн ашиглалтын хугацааг уртсгах, авто тюнинг, засвар үйлчилгээг хийх онолын мэдлэг, дадлагыг эзэмшинэ. Төгсөгчид нь авто аж ахуй, автопарк, авто сервис зэрэг автомашин ашиглагддаг бүх газруудад ажиллана.