Түүхэн замнал

1997 он:

  • 1997.06.12 нд Гэгээрлийн сайдын 162 тоот тушаалаар “САНКО” коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдав.
  • 1997.06.15 нд Сургуулийн захирлаар гавьяат багш А.Оюун, удирдах зөвлөлийн даргаар доктор профессор Бадамсэд нар томилогдов.
  • 1997.09.01 нд Санхүү менежментийн чиглэлээр 4 багш 40 оюутантайгаар анхны хичээлийн шинэ жил эхлэв.

2006 он:

  • 2006.02.28 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэгдэв.

2012 он:

  • 2012.06.09 БСШУны сайдын A/457  тоот тушаалаар “Үндэсний Техникийн Дээд” сургууль болж бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөв.
  • 2012 онд нэг ээлжиндээ 1000 оюутан хичээллэх хүчин чадал бүхий 5 давхар хичээлийн байрыг ашиглалтанд оруулав.

2014 он:

  • 2014.09.09 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор “Ахисан шатанд” магадлан итгэмжлэгдэв.

2016 он:

  • 2016 БСШУЯ-ны сайдын тушаалаар ҮНДЭСНИЙ ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ болж өргөжив.

2017 он:

  • 2017 онд Европын холбооны Эрасмус плас төсөлд шалгарав.  / Erasmus+ Capacity Building in Higher Education EAC/A03/2016 /Euro-Mongolian Cooperation for Modernisation of Engineering education
    Төсөлд Үндэсний техникийн их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Болгарын Софиа их сургууль, Германы техникийн их сургууль, Италийн техникийн их сургууль, Францын техникийн их сургуулиуд хамтран ажиллахаар боллоо.

2018 он:

  • 2018 онд  Хичээлийн 2-р байр баригдаж эхэллээ.