ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.01.26

Тендер шалгаруулалтын нэр: ҮТИС-ийн сургалтын  тоног төхөөрөмж нийлүүлэх тендер, Тендер шалгаруулалтын дугаар: ҮТИС/201901001

Үндэсний Техникийн Их Сургууль эрх бүхий тендерт оролцогчдоос ҮТИС-ийн  сургалтын  тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Төсөвт өртөг: 70 000 евро

Тендер шалгаруулалт нь 1 багцтай байна

Багц 1.  Тоног, төхөөрөмж ҮТИС/201901001

Тендерийн оролцогч нь тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50.000 (тавин мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авна. Төлбөрийг Үндэсний Техникийн Их Сургуулийн ХААН  банкин дахь 5429083611 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас доошгүй үнийн дүнтэй 2-оос доошгүй ажлыг үндсэн гүйцэтгэгчээр гэрээгээр хийж гүйцэтгэсэн байх;

 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь санал санал болгож буй үнийн дүнгийн 50%-тай тэнцүү байх;

 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх;

 Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар төсөвт өртгийн 2%-тай тэнцэх төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 03-р сарын 25-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03-р сарын 25-ний өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

Дотоодын давуу эрх тооцох эсэх:                   Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Чингүнжавын гудамж,  Үндэсний Техникийн Их Сургуулийн төв байр , 203 тоот өрөө, Утас: 99501903

0 Comments

Leave A Reply