Дулааны цахилгаан станцын инженер

Дулааны цахилгаан станцын инженер

 

Мэргэжлийн ерөнхий агуулга

Дулааны цахилгаан станцын дулааны схем боловсруулах, станцын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах, үндсэн ба туслах тоноглолын өөрчлөлтийн төсөл зохиох, станцын ба үйлдвэрлэлийн практикт шаардлагатай шийдэл, функцын схем зурж боловсруулах, уурын ба ус халаагуурын зуухны ашиглалт үйлчилгээг тогтворжуулах, урсгал засвар хийх, ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалтын хүчин чадлыг сайжруулах зэрэг мэргэжлийн чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажиллах салбар

Орчин үеийн бага, дунд, өндөр хүчин чадлын дулааны цахилгаан станцийн болон дулааны станцын үндсэн тоноглол, уурын генератор, уурын ба ус халаагуурын зуух, уурын турбины засвар, угсралт, ашиглалтын тохируулга хийх чиглэлээр улсын болон хувийн хэвшлийн компаниудад ажиллана. Дулааны цахилгаан станцууд гагцхүү хотод байдаг бус, хөдөө орон нутагт олноороо байдгийн дээр жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд орчин үеийн шинэ технологи ашиглан дулаан үүсгэдэг бага хүчин чадлын дулааны зуух, генераторуудыг ажиллуулдаг болсон тул ийм тоног төхөөрөмж суурилуулах үйлчилгээний чиглэлийн хувийн компанийн салбарт ажиллах бүрэн бололцоотой. Эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж байгаа гадаад дотоодын төслийн ажилд мэргэжилтнээр ажиллаж болно. Манай сургууль эл мэргэжлийн чиглэлээр одоогоор улсын болон хувийн хэвшлийн компаниас 80 орчим мэргэжилтэн бэлтгэх захиалгатай.

0 Comments

Leave A Reply