Спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа

Үндэсний техникийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даамын аварга шалгаруулах спортын наадам 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд сагс эрэгтэй 23, эмэгтэй 5 баг мөн гар бөмбөг эрэгтэй 13, эмэгтэй 4 баг тамирчид оролцлоо. Байр эзэлсэн багууд сагсан бөмбөг эрэгтэй алт ЦХИ 3 орой, мөнгө ИБҮБИ 3 өдөр, хүрэл ДЦС 2 орой, эмэгтэй алт ИБҮБИ 2 орой, мөнгө ДЦС 1 орой, хүрэл ИБҮБИ 3 орой, гар бөмбөг эрэгтэй алт ЦХИ 2 орой, мөнгө ДЦС 3 орой, хүрэл ИБҮБИ 4 өдөр, эмэгтэй алт ИБҮБИ 3 өдөр, мөнгө ДЦС 2 орой, хүрэл багш нарын баг, шилдэг эрэгтэй тоглогчоор ИБҮБИ-3 өдрийн ангийн оюутан Пүрэвлхагва, эмэгтэй шилдэг тоглогчоор ГЕО-3 оройн ангийн оюутан Отгонцацрал тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. 

0 Comments

Leave A Reply