Барилгын инженер

Барилгын инженер

Мэргэжлийн ерөнхий агуулга

Олон улсын жишигт нийцсэн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйлдвэрлэлийн технологийг эзэмшин, барилгын буурь суурийн тооцоо хийх, зураг төсөл зохиох, барилгын төмөр-бетон, металл, модон бүтээцийн тооцоо хийх, барилгын үйлдвэрлэлийн үе шат, үйлдвэрлэлийг зохион байгуулах дэвшилтэт аргыг ашиглан үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай төлөвлөх, барилгын технологи, зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах зэрэг мэдлэг чадварыг эзэмшинэ.

Тус сургалтын явцад хол алслалтай ба олон давхар барилгын метал бүтээцүүдийн тооцоо гаргах, орон зайн нимгэн ханатай бүтээцийн тооцоо төсөл зохиох, дан ба олон давхар барилгын бетон бүтээц, тэдгээрийн тооцоо, нимгэн ханат огторгуйн хучилтын төрлүүд, ангилал, тооцооны зарчим зэрэг мэдлэг чадвартай болж төгсөнө.

 

Төгсөгчдийн ажиллах салбар

Аливаа барилгын ажил эхлэхээс дуусах хүртлээ тус мэргэжлийн инженерийн төлөвлөлт, тооцоо, хяналтгүйгээр явагдах боломжгүй учраас барилгын компани бүрт тус мэргэжлийн инженерийн эрэлт хэрэгцээ их байдаг. Уг мэргэжлийг эзэмшигчдийн нилээд хувь нь барилгын компани байгуулан ажилладаг нь нууц биш.

0 Comments

Leave A Reply