Авто замын барилгын инженер

Авто замын барилгын инженер

 Мэргэжлийн ерөнхий агуулга

Авто зам, гүүрийн төлөвлөлт, тооцооны үндсийг судалж, зам байгууламжийн зураг боловсруулах, тухайн газар нутгийн геологи, гидрологийн нөхцөлд зохицох хийц шийдэлтэйгээр авто замыг төлөвлөх, авто замын шороон далан, хучилтын материалын физик-механик шинж чанарыг туршин тодорхойлж, техникийн шаардлагад нийцэх эсэх талаар үнэлгээ дүгнэлт өгөх, замын ашиглалтын байдалд үзлэг оношлогоо хийж, засварлах ажлыг төлөвлөж удирдан зохион байгуулах, зам барилгын ажлын арга технологи, арга ажиллагаанд суралцана.

 Төгсөгчдийн ажиллах салбар

Өргөн уудам нутаг дэвсгэртэй монгол оронд зам харилцаа-дэд бүтцээ хөгжүүлэх явдал амин чухал асуудлын нэг болдог. Иймээс 2000 оноос эхлэн хөдөө хотыг холбосон зам барилгын ажил эрчимтэй өрнөсөн бөгөөд шинэ зам тавих, хуучин замыг засварлах үйл ажиллагаа эрхэлдэг олон тооны компаниуд байдаг ба уул уурхай, хот суурингууд өргөжин хөгжихийн хирээр ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд улам ч олширч байна. Эдгээр бүх компаниудад мэргэжлийн чадварлаг инженер эрэлттэй байна. Монгол улсын засгийн газраас чанаргүй муу замууд тавигдаж байгаад дүгнэлт хийж, авто замын компани бүрт инженерийн бүхэл бүтэн баг ажиллуулахыг шаардах болсон нь энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээг улам бүр өсгөн нэмэгдүүлж байна. Манай төгсөгчид эдгээр компаниудад ажиллаж болохоос гадна зам барилгын ажилд хяналт шалгалт хийдэг мэргэжлийн байгууллагад, мөн монгол орны газар зүй, геологи, гидрологийн нөхцөлд тохирсон технологи, зөв оновчтой байгууламжийн шийдэл гаргах зорилго бүхий улсын болон олон улсын судалгааны байгууллагуудад ажиллах болно. Бид одоогоор тус мэргэжлийн чиглэлээр 240 гаруй мэргэжлийн захиалга авсан билээ.

0 Comments

Leave A Reply