Уул уурхайн ашиглалтын технологи

Уул уурхайн ашиглалтын технологи

Мэргэжлийн ерөнхий агуулга
Ил ба далд уул уурхайн ашиглалтын технологи, шороон ордын ашиглалтын технологи, уурхайн малталтын нэвтрэлт, бэхэлгээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг мэргэжлийн суурь мэдлэгийг эзэмшин олон улсын түвшинд уул уурхай ашиглах технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийг аюулгүй үр ашигтай ажиллагааг хэрэгжүүлэх арга ажиллагаанд суралцана.

Төгсөгчдийн ажиллах салбар

Тухайн мэргэжлээр төгсөгчид уул уурхайн ашиглалтын инженер, уул уурхайн ажлын тооцоо, зураг, уурхайн ажлыг удирдах инженер, уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар хариуцсан инженер, уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын инженер, уурхайн нөхөн сэргээлтийн инженер зэрэг мэргэжлээр ажиллаж болохын дээр уул уурхайн чиглэлийн эрдэм шинжилгээний ажилтан, уул уурхайн салбарыг удирдах, хянах мэргэжлийн байгууллагуудад мэргэжилтэн, байцаагчаар ажиллана. Монгол оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа болохоор энэ мэргэжлийн инженер хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байдаг. Бид энэ мэргэжлээр 120 гаруй ажлын байрны захилгатай.

0 Comments

Leave A Reply