Бизнесийн удирдлага

Мэргэжлийн зориулалт

Макро, микро эдийн засагт суурилсан зах зээлийн эдийн засгийн байгууллагад ажиллах, түүнийг удирдахдаа орчин үеийн менежментийн арга ухааны оновчтой хувилбарыг сонгох, менежмент сэтгэлгээ сайтай, төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай болно. Аливаа байгууллагын бизнес төлөвлөгөө, хэтийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах, байгууллагын маркетинг менежментийг сайжруулах, түүнд хяналт тавих, боловсон хүчинг бэлтгэх зэрэг ажилбаруудыг гүйцэтгэх боловсруулах

Эдийн засаг, санхүү бүртгэл, бизнес менежмент, удирдлагын ухааны мэргэжлийн суурь мэдлэгт систем уялдаатай гүнзгий суралцаж, аж ахуйн нэгж, албан байгууллага, пүүс компаний бизнес санхүүгийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг үр ашигтай төлөвлөн оновчтойгоор удирдах, байгууллагын санхүүгийн төлөвлөгөө боловсруулж гүйцэтгэлийг хангах, санхүү, зохион байгуулалтын үр дүнгийн үзүүлэлтэд шинжилгээ дүгнэлт хийж дахин шинээр төлөвлөх, ашиг орлогын хуваарилалтыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах, албан байгууллага компанийн санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах зэрэг олон талын чадвар дадлага эзэмшинэ.

0 Comments

Leave A Reply