Гадаад хэлний орчуулагч /Англи, хятад, солонгос, япон/

Мэргэжлийн зориулалт
Гадаад хэлний орчуулагч нь нийгмийн салбарын аль ч орчинд эх хэл, гадаад хэлийг адил тэгш заан дэлгэрүүлж, тухайн ард түмний оюуны болон ахуйн соёлыг эзэмшүүлж, ерөнхий боловсролын суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд монгол ба англи хэлийг зааж сургахад шаардлагатай мэдлэг чадвар төлөвшүүлэхэд чиглэнэ.
Мэргэжилтэнд тавигдах шаардлага
  • Хүнлэг энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх оюуны өндөр чадавхтай, эх оронч, бусад улс үндэстний соёл иргэншлийг ойлгож хүндэтгэдэг, эрх зүйт төр, хууль ёсыг дээдлэн нийгэм улс төрийн харилцаанд оролцох соёлтой байх
  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх
  • Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломжид дүгнэлт хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах чадвартай байх

  • Тус мэргэжлээр төгсөгч нь сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, тухайн мэргэжлийн дидактик, эрүүл мэндийн боловсрол болон хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвийн талаар өөрийн мэдлэг, чадвар, хандлагатай, тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болсон байх
  • Төгсөгч нь тухайн боловсролын онцлогыг харгалзан сургалтын ажлыг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, улмаар бие хүний төлөвшил, нийгэмших үйл явцыг дэмжих сургалтын агуулга, аргазүй, хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр сонгож хэрэглэх, суралцагсдад боловсролын стандартын шаардлагад тохирсон мэдлэг, чадвар эзэмшүүлэх
  • Хөдөлмөрийн чанар үр дүнг эрхэмлэдэг, эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх ажилд сонирхолтой, хамт олныг зөв зохион байгуулах чадвартай байх
Мэргэжлийн чадвар
  • Англи /хятад, солонгос, япон/ хэлээр эх зохиох, тус хэлнээ орчуулга хийх, ярианы болон бичгийн хэлийг хослуулан хэрэглэх чадвартай байх
  • Хэлнүүдийн авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, хэл найруулгын онцлог, төрөл бус хэлний үзэгдлийг зэрэгцүүлэн тайлбарлаж, хялбар ойлгуулах чадвар эзэмшсэн байх
  • Хэлний түүх, соёл, зан үйл, орон судлал зэрэг олон асуудлыг интеграцчилсан, хэлний сургалттай холбон үр дүнтэй заах арга барилд суралцсан байх

0 Comments

Leave A Reply