Авто инженер

Мэргэжлийн тодорхойлолт

Автын инженер мэргэжил эзэмшигч нь автомашины засвар, үйлчилгээний технологи, техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийн ашиглалт болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаарх мэдлэг, чадвар, дадлыг олон улсын жишигт хүргэж эзэмшүүлнэ.

“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр төгсөгчид нь улс орны бүхий л салбарт ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээг зохион байгуулж гүйцэтгэхээс гадна автомашины ашиглалтыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг автотээврийн салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ

Автын инженер нь авто засварын газар, автогараж, машин борлуулалтын төвд механик засварчдын ажлыг зохион байгуулах, автомашин байрлуулах, сэлбэг багажийн захиалга явуулах, сэлбэгийн хэрэгцээ, ашиглалт, бүрэн бүтэн байдалд дүн шинжилгээ хийх ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнээс гадна автосервисийн газрууд, төрийн болон хувийн байгууллагуудын машин механизмын ашиглалтыг хариуцах, зөвлөгөө өгөх, гэмтэл согогийг оношлох, засах ажлыг удирдан зохион байгуулж, багаж, бүтээгдэхүүн нийлүүлэлт болон бусад үйл ажиллагаатай холбоотой ажил, санал санаачилгыг зохих шатны удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, машин засвар, угсралтын ажилд хөрөнгө оруулалт, техник хэрэгслийн их ба урсгал засварын ажлын төсөв, төлөвлөгөө, хуваарь, графикийг боловсруулж, баталгаажуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

Төгсөгчийн эзэмших чадвар

Компьютерийн болон тусгай програмууд ашиглах, ой тогтоолт сайтай, орон зайн мэдрэмжтэй, төлөвлөх, зохион бүтээх, загварчлах, тооцоолох, өөрийгөө сорьж хөгжүүлэх, шинийг олж мэдэх эрмэлзэлтэй, мэдлэгээ байнга хөгжүүлэх тасралтгүй суралцах, зааж сургах, удирдан зохион байгуулах чадвартай байх.

Хариуцлагатай,ажигч гярхай,логик болон практик сэтгэхүйтэй, нарийн баримжаатай, зөв шийдвэр гаргах, биеийн болон сэтгэл зүйн тэвчээртэй, ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай, техникийн болон бүтээлч сэтгэлгээтэй, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

0 Comments

Leave A Reply