Геодезийн инженер

Геодези мэргэжлээр төгсөгч нь:

Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтыг хийх, геодезийн программчлалыг эзэмшсэн хувийн болон улсын албан байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн инженер болж гарна. Мэргэжилтэн нь олон улсын жишгийн түвшинд геодезийн судалгааг явуулж геодезийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх арга барил эзэмшсэн инженер болж төгсөнө.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:

Төгсөгч нь бакалаврын инженерийн гүйцэтгэх үүргээс гадна хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, байгаль, нийгэм хүмүүсийн хоорондын харилцааг зохицууулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай ёс суртахууны өндөр соёлтой байна.

0 Comments

Leave A Reply