Сантехникийн инженер

Сантехникийн инженер

Барилга байгууламжийн сантехник, сантехникийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшиж, хот суурин газар болон бүх төрлийн барилга байгууламжийн ус, дулаан хангамж, ариутгах татуургын систем, халаалт агаар сэлгэлт, кондиционерийн системийг төлөвлөх, угсрах, ашиглах, засварлах чадвартай болж төгсөнө.

Төгсөгчийн эзэмших чадвар

Хөтөлбөрийг эзэмшигч нь дараах ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болно. Барилга байгууламжийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний зураг төслийг төлөвлөх, төсөв, төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг удирдах, хийж гүйцэтгэх болон зохион бүтээх;

Хэрэглэгчийн захиалгын дагуу зураг төсөл боловсруулан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах;

Сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх;

Орчин үеийн программын удирдлагатай иж бүрэн системүүдийн ашиглалт үйлчилгээг явуулах;

Барилгын сантехник, инженерийн байгууламжийн хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах чадвар дадалтай байхаас гадна зохион бүтээх баримт бичгийг стандартын дагуу боловсруулах;

Инженерийн тооцоог орчин үеийн програм хангамжийг ашиглан бодох, үйлдвэрлэлийн процесст шаардлагатай томъёолсон тэмдэглэгээ, зураг, схемийг унших;

Судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмших

Удирдлагын орчин үеийн онолын аргачлалд тулгуурлан үйлдвэрлэлийн ажлыг зохион байгуулах, ажлын салаа, бригад хэсгийн үр дүнтэй ажиллагааг хангах;

Багаар ажиллах, багийг бүрдүүлэх, удирдах төслийн менежметийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх:

Харилцааны стратеги, бүтцийг ойлгох, график дүрслэлээр болон бичигээр тайлагнах, хүнтэй харицах үндсэн ур чадвартай байх:

Гадаад хэлээр мэргэжилийн мэдээлэл ашиглах чадвартай байх:

 

 

 

 

 

0 Comments

Leave A Reply