Архитектур

Архитектур

Мэргэжлийн ерөнхий агуулга

Архитектур мэргэжлээр төгсөгч нь:Монгол улсын төвлөрсөн хот суурин газрын барилгын салбар болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай онол практикийн мэдлэг чадвар эзэмшсэн инженер болж гарна. Мэргэжилтэн нь дэлхийн архитектурын чиг хандлагыг эх орондоо хэрэгжүүлэх шинэ техник технологийн процессыг ашиглах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх арга барил эзэмшсэн инженер болно.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага: Төгсөгч нь бакалаврын инженерийн гүйцэтгэх үүргээс гадна хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалуудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх чадвартай, байгаль, нийгэм хүмүүсийн хоорондын харилцааг зохицууулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай ёс суртахууны өндөр соёлтой байна.

Төгсөгчдийн ажиллах салбар

Аливаа барилгын ажил эхлэхээс дуусах хүртлээ тус мэргэжлийн инженерийн төлөвлөлт, тооцоо, хяналтгүйгээр явагдах боломжгүй учраас барилгын компани бүрт тус мэргэжлийн инженерийн эрэлт хэрэгцээ их байдаг. Уг мэргэжлийг эзэмшигчдийн нилээд хувь нь барилгын компани байгуулан ажилладаг нь нууц биш.

0 Comments

Leave A Reply