Цахилгаан хангамжийн инженер

Мэргэжлийн ерөнхий агуулга

Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх цахилгаан станц, дэд станц болон бусад үйлдвэр, орон сууцны байгууламж, аж ахуй газрын цахилгаан хэрэглээний хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн цахилгааны тохиргоог хийж суурилуулах, тэдгээр тоног төхөөрөмжүүдийг техник, эдийн засгийн ашигтай хувилбараар барьж байгуулах, мөн ашиглах явцад мэргэжлийн түвшинд хяналт тавьж ажиллах зэрэг мэдлэг чадварыг эзэмшинэ.

Төгсөгчдийн ажиллах салбар
Манай улсын хот суурин газрууд өргөжин тэлэхийн хирээр эрчим хүч үйлдвэрлэх, түгээх нэмэлт цахилгаан станц, дэд станцуудыг шинээр байгуулж хот суурингуудын хэвийн тогтвортой ажиллагааг хангахад нилээд тооны цахилгаан хангамжийн инженер шаардагдаж байгаа билээ. Монгол улсад сүүлийн жилүүдэд уул уурхай, зам барилга, төмөрлөг ашигт малтмал, түүхий эд боловсруулах зэрэг аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж жил ирэх тутам томоохон үйлдвэр компаниуд нээгдэж байгаа учир тэдгээрт өндөр хүчин чадалтай үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж суурилуулах ба ашиглах явцад цахилгаан хангамжийн инженер зайлшгүй хэрэгтэй болдог. Өмнө нь ажиллаж байсан бүхий л салбарын үйлдвэрүүд ч эдүгээ өндөр хөгжилтэй баруун орны техник төхөөрөмжийг авч ашиглан үйлдвэрлэлийн-технологийн процесоо автоматжуулж байгааг сануулах юун. Түүнчлэн тус мэргэжлээр төгсөгчид эрчим хүчний мэргэжлийн байгууллагад судлагаа шинжилгээ, зураг төслийн ажил, барилга орон сууц ашиглалтын аж ахуйн нэгжүүдэд инженер, менежер, удирдах албан тушаал,мэргэжлийн хяналтын байгууллагуудад эрчим хүчний мэргэжилтэн байцаагч зэрэг албан тушаалыг гүйцэтгэнэ. Бид энэ тал дээр удаан хугацаанд судлагаа явуулахын зэрэгцээ улсын болон хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн байгууллагаас одоогийн байдлаар 220 гаруй мэргэжилтэний захиалга авсан.

0 Comments

Leave A Reply