ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ

1. Үнэ төлбөргүй суралцах боломж

  • Улсын олимпиадад байр эзэлсэн бол 100%
  • Урлаг спортын төрлөөр; улс, олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол 100%
  • ЭЕШ-нд 700-с дээш оноо авсан элсэгчид 100%

2.Хөнгөлөлттэй суралцах боломж

Боловсролын зээлд хамрагдах, төрөөс оюутанд үзүүлэх бусад хөнгөлөлтүүдэд хамрагдахын зэрэгцээ

  • 6 улирал дараалан 3.8 голч дүнтэй суралцвал 20%-50%
  • Манлайлагч оюутан 10%-100%
  • Спорт, урлагийн амжилтаар 30%-50%
  • Гэр бүлийн хөнгөлөлт 25%
  • Найзуудын хөнгөлөлт 5%-100% хөнгөлнө

Суралцагчийн үнэлгээний журамд оюутны сурлага урлаг, спортоос шалтгаалсан хөнгөлөлтийн хувь хэмжээг зааж өгсөн.

6-с дээш улирал дараалан үнэлгээтэй суралцсан оюутны сургалтын төлбөрийг 50%-иар, 7 улирал дараалан үнэлгээтэй сурвал 100 хувь хүртэл хөнгөлдөг журамтай. Урлаг спортоор тодорхой амжилт гаргасан оюутныг мөн мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлал тогтсон.

2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан нийт оюутнуудын сургалтын төлбөрийг 40-70 хувиар бууруулж оюутнууддаа оюуны хөрөнгө оруулалт хийсэн нь суралцагч оюутнуудын ар гэрт томоохон эдийн засгийн дэмжлэг болж чадсан, нөгөө талаар суралцагч оюутнуудын тоо эрс нэмэгдсэн нь харагдаж байна. Мөн сургуулийн удирдлагын зүгээс оюутнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, оюутнуудыг идэвхжүүлж сургах зорилгоор сургалтын хөнгөлөлтийг эдлүүлсэн нь нийт оюутнуудын идэвхи чармайлт өссөн сайн үр дүнтэй байна.

Цэс