МЭНДЧИЛГЭЭ

Манай сургууль анх үүсгэн байгуулагдаад 20 гаруй жил болж байна. XXI зууны техник технологийн их хувьсгалын эрин үед тухайн чиглэлийн сургалт явуулдаг боловсролын байгууллага нь сургалтын агуулга, багш нарын мэдлэг боловсрол, лаборатори кабинет, техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дадлагын орчин зэрэг сургалтын бааз сууриа байнга хөгжүүлэн баяжуулж байхгүй бол төгсөгчид ажлын байранд гармагц бэрхшээлтэй асуудалтай тулгарч, цаана нь эргээд сургуулийн нэр хүнд унана гэдгийг бид гүнээ ухамсарлаж байдаг тул энэ асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилладаг.

Иймээс манай сургууль АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 20 гаруй техник технологи, санхүү менежмент, гадаад харилцааны нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэдний сургалтын арга ажиллагаа, туршлага, ололт амжилтаас суралцан, тэргүүний техник технологийн ололт, сургалтын арга барилыг авч хэрэглэх, оюутан багш нараа хөнгөлөлттэй нөхцөлөөр гадаадад сургах зэрэг сургууль, багш, оюутнаа хөгжүүлэх үйл ажиллагааг шат дараалан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ бүх шинэчлэлийн төлөвлөгөө, хөтөлбөр, түүний хэрэгжилт нь ирээдүйд тус сургуулийг улс орныхоо техник технологийн чиглэлийн ихээхэн нэр хүнд бүхий сургуулийн тоонд оруулж, сургуулиараа овоглосон төгсөгчдийн маань бахархах ярих сайхан дурсамж болж, манай шавь нар эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зохих хувь нэмэр оруулна гэдэгт бид бат итгэлтэй байна.

 

ЗАХИРАЛ                  Н.САРАНТУЯА

Цэс