ЗАМЫН ЗАРДАЛ

МУ-ын ЗГ-ын 2011 оны 102 тоот тогтоолд “Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай” гэж заасны дагуу доорх баримтыг 2019 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэл авна. 3 сарын 1-ний өдрөөс “Боловсролын зээлийн сан”-тай тооцоо хийх тул дээр дурдсан хугацаанд хичээлийн байрны 203 тоотод авч ирж өгнө үү. Хоцорсон тохиолдолд нөхөн олголт хийхгүй болохыг анхааруулж байна.

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Онгоц, автобусны тасалбар /нэр, регистрийн дугаар, аймаг, хот бичигдсэн засваргүй байх/
Цэс